Ажил мэргэжил

Үл эвдэх сорилийн техникч

Нээлтийн огноо: 2018-04-30
Хаалтын огноо: 2018-05-11 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Үйл ажиллагаа - Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үл эвдэх сорилийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго тоног төхөөрөмжийн хяналтын ажлыг талбайд байрлах төхөөрөмжүүд дээр хийж гүйцэтгэнэ. Энэ ажил нь тоног төхөөрөмжийг гэнэтийн эвдрэл саатлаас сэргийлэх, найдвартай ажиллагааг хангах, хэвийн нөхцөл байдал, чанарыг хангах болон зардлын хувьд үр ашигтай, цаг хугацаандаа төлөвлөсөн бүтээмжид хүргэж ажиллахад чиглэнэ.

Үүрэг даалгавар

  • Төрөл бүрийн үл эвдэх сорилын үзлэгийг гүйцэтгэх (Magnetic Particle Inspection, UT thickness and Dye penetrant)
  • Хэт авиан үзлэгийг холхивчны болон шүүрлийн нөхцөл байдлыг илрүүлэхэд хийж гүйцэтгэх
  • Аливаа засварлах шаардлагатай доголдол, нөхцөл байдлыг ахлах ажилтандаа мэдэгдэх болон нягтлан шалгах
  • Өөрийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг чадамжаа тасралтгүй хөгжүүлэх
  • Өөрийн ажил багийн холбоотой аюулгүй ажиллагааны журмуудыг мөрдөн, ханган ажиллах
  • Бат бэхийн тооцоолол, ачааллын болон материалын тооцоолол хийж гүйцэтгэх
  • Шаардлагатай үед инженерийн зургийн програм ашиглан зураг төсөл боловсруулах

Тавигдах шаардлага

  • Их дээд сургууль инженерийн чиглэлээр төссөн, баклаврын зэрэгтэй байх
  • Уул уурхай болон үйлдвэрлэлийн салбарт 5 ба түүнээс дээш жилийн туршлагатай
  • Үл эвдэх сорил болон тоног төхөөрөмжийн хяналтын техникийн аргачлалуудын сургалт сертификат (заавал шаардахгүй, гэхдээ давуу тал болно).
  • Бичгийн болон ам ярианы маш сайн чадвартай байх,
  • Англи хэлний мэдлэг, чадвартай бол давуу тал болно
  • Компьютер дээр ажиллах чадвартай, MS хэрэглээний програмуудыг сайтар эзэмшисэн

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.