Ажил мэргэжил

Өгөгдлийн сангийн администратор (1)

Нээлтийн огноо: 2018-05-22
Хаалтын огноо: 2018-06-05 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Мэдээлэл технологи - Үйл ажиллагааны технологийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг ( 1) Өгөгдлийн сангийн администратор ажлын байранд шалгаруулж авна.

Энэ албан тушаалын зорилго нь компанийн бодлого, журмын хүрээнд SQL мэдээллийн сангийн удирдлага, одоо ашиглаж байгаа болон ирээдүйд ашиглах мэдээллийн сангийн тогтолцоо, үйл ажиллагааны хэсгүүд, бусад техниктэй холбоотой үйл ажиллагаанд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх замаар багийнхаа зорилго, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Хэрэглэгчдийн SQL сервер, өгөгдөл хадгалалтын хэрэгцээнд анализ хийх, сайжруулах/өөрчлөх хэрэгтэй зүйлсийн талаар санал зөвлөмж өгөх
  • Мэдээллийн сан болон системийн удирдлагын процесс нь зохих бодлого, журмын дагуу явуулахад хяналт тавих
  • SQL серверийн шинэчилсэн хувилбарт шилжүүлэх ажлыг төлөвлөж, гүйцэтгэх
  • Бүс нутгийн болон группийн хэмжээнд хэрэгжүүлж буй стандарт, практикийг дагаж мөрдөх
  • Нийлүүлэгчид болон бусад багуудтай хамтран ажиллах
  • МТ-ийн Үйл ажиллагааны багт алдаа илрүүлэх, техникийн асуудлыг шийдэхэд туслах
  • Windows болон SQL серверийн үйлдлийн систем болон бусад серверийн програм/хэрэглээний програм суулгах, тохируулах
  • Хэрэглэгчдээс ирсэн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн, хэрэглэгчид мэдээлэл өгөх
  • Төвлөрсөн хяналтын хэрэгсэл ашиглан бүх сервер/дата хадгалалт/програм/үйлчилгээний хэвийн байдалд хяналт тавих, бүх асуудлыг шийдвэрлэх (программ/техник хангамж). Асуудлыг шийдэж чадаагүй бол нийлүүлэгчээс нэмэлт тусламж авах талаар ахлах удирдлагадаа цаг алдалгүй мэдэгдэж, зохих шийдэл олох.
  • Сүүлийн үеийн шинэ технологи, програм хангамжийн бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээлэлтэй байх.
  • Төслүүд дээр гаргасан хүсэлтийн дагуу архитектур, дизайны тал дээр шаардлагатай туслалцаа үзүүлэх, мэргэжлийн зөвөлгөө өгөх
  • Шинэ технологи, шинээр гарсан бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээлэл авах чиглэлээр янз бүрийн нийлүүлэгч нартай хамтран ажиллаж, удирдлага, үйл ажиллагааны багт мэдээлэл өгөх.
  • Системийн шийдэл боловсруулах чиглэлээр бусад МТ-ийн багуудтай ойр хамтарч ажиллах
  • Рио Тинтогийн Мэдээллийн систем, технологийн сервер, өгөгдөл хадгалалтын багтай хамтран ажиллаж, мэдлэг мэдээллээ хуваалцаж, Рио Тинтогийн нэгэнт боловсруулсан системийг ашиглах, ингэснээр нэг ажлыг дахиж хийхээс зайлсхийх.
  • ОТ ХХК-ийн хэрэгжүүлэх олон төрлийн техник системийн үйл ажиллагааны болон системийн бүтэц/архитектурын талаар мэдлэгтэй байх
  • Бусад шаардлагатай холбогдох ажил үүргийг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Мэдээлэл технологи, Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Мэдээллийн системийн талаар ойлголттой байх
  • Англи болон Монгол хэлээр аман болон бичгийн өндөр ур чадвартай байх
  • Ачаалалтай орчинд ажиллах чадвартай;

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.