Ажил мэргэжил

Өгөгдөл, Системийн Шинжээч

Нээлтийн огноо: 2018-11-02
Хаалтын огноо: 2018-11-14 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Оюу Толгойн гүний уурхайн төсөл - Геотехникийн үйлчилгээ Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Өгөгдөл, Системийн Шинжээч ажлын байранд хүн шалгаруулж авна.

Энэхүү уурхай дээр байрлаж ажиллах ажлын байрны гол үүрэгнь геотехникийн суперинтендентийн зорилтод үр дүнд хүрэхтэй холбоотой геотехникийн дата мэдээлэлд дүн шинжилгээ хийх болон мөн түүнчлэн засвар үйлчилгээний багийн датабааз болон програм хангамж дээр ч ажиллана.

Үүрэг даалгавар

  • Python, R болон SQL дэх скриптүүдийг бичих, хадгалах, тэдгээрийг дэмжихэд шаардагдах баримт бичгийг боловсруулах
  • Ad-hoc (нарийвчилсан байдлаар дүн шинжилгээ хийх аргачлал) дүн шинжилгээг гүйцэтгэж, үр дүнг тодорхой байдлаар танилцуулах
  • Том хэмжээний өгөгдлүүд дээр дүн шинжилгээ хийх (point cloud ба газар хөдлөлтийн мэдээлэл)
  • Шинэ мэдээллийн сан, системд UAT хийх
  • Өгөгдлийн сангийн болон системийн удирдлагын үйл явцыг функц бүрт тохируулсан бодлогын дагуу явуулна
  • Үйлчилгээний хүртээмж, найдвартай ажиллагаа, гүйцэтгэл болон хариу үзүүлэх байдлуудыг зорилтот үйлчилгээний түвшинд хадгалж байхын тулд аливаа осол зөрчлийг мэдээлэх
  • Үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхийн тулд олон тооны дотоодын багууд болон нийлүүлэгчийн техникийн багууд, бусад мэргэжилтэнгүүдтэй нягт ойр ажиллах
  • Аливаа өөрчлөлтүүдийг урьдаас төлөвлөж, нягталсны үндсэн дээр хийх. Хэрэглэгчдэд аль болох хамгийн бага түвшинд саад учруулж ажиллахшаардлагатай бөгөөд өөрчлөлтийг дагаж мөрдөх.
  • Сайжруулах шаардлагатай хэсгүүдийг тодорхойлж, хамгийн бага зардалтайгаар, найдвартай байдал, тогтвортой байдлыг бий болгохын тулд сайжруулалтуудыг хийх
  • Захиргааны бүхий лажил үүргүүд (тайлагнах, цагийн хуудас) шаардлагын дагуу цаг хугацаандаа хийгдэхэд анхаарч ажиллах

Тавигдах шаардлага

  • Статистик, Компьютер, Шинжлэх ухааны чиглэлээр бакалавр зэрэг эзэмшсэн байх
  • Их хэмжээний, нарийн төвөгтэй тоо баримттай ажиллан, үр дүнтэй томьёо болон шинжилгээний загвар зохиож чадахуйц түвшинд ажиллах чадвартай байх
  • Шинжилгээ, загварчлал, төслийн удирдлага, шүүмжлэлт сэтгэлгээний чиглэлээр гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Pandas, NumPy, SciPy, Matplotlib, Ipython гэх зэрэг дата программууд дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Англи, монгол хэлээр маш сайн ярьж, бичих чадвартай байх
  • Бусадтай харилцах болон толилуулга (презентаци) тавих чадвар маш сайтай байх
  • Үүрэг хариуцлагаа тун сайн ухамсарласан, хариуцлагатай, бизнесийн ёс зүйг сайтар эзэмшсэн байх
  • Шинэ систем, хэрэгслийг хэрхэн ашиглахыг үр дүнтэйгээр хурдан сурах чадвартай байх
  • Ажилдаа маш нягт нямбай ханддаг, дааж авсан ажилдаа бүрэн эзэн болдог байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.