Ажил мэргэжил

Өндөр хүчдэлийн багийн ахлагч

Нээлтийн огноо: 2017-01-20
Хаалтын огноо: 2017-02-01 05:30
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Ус, цахилгаан хангамжийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өндөр хүчдэлийн багийн ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь Оюу Толгойн 35кв, 220кв-ын дэд станц болон эх үүсгүүрүүдийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах, тэдгээрийн үйлчилгээг үзүүлж ажиллахад оршино. Өндөр хүчдэлийн төлөвлөсөн болон төлөвлөгөөт бус засварын үед үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд багийн гишүүдийг зохион байгуулах нь энэхүү ажлын байрны нийт үүргийн ихэнх хэсгийг эзэлнэ.

Үүрэг даалгавар

  • Өндөр хүчдэлийн системийн (ӨХ Цахилгаан болон ӨХ үйлчилгээ) үүссэн гэмтлийг илрүүлж, оношлох, устгах менежментийг хэрэгжүүлэх
  • Цахилгааны мэргэжлийн ажилтнууд болон гэрээт ажиллагсадыг оролцуулан инженерингийн процесс,нөөцийн сайт дээр менежментийг хэрэгжүүлэх
  • Ажлуудыг ач холбогдлоор нь үр ашигтай эрэмбэлэх
  • Дата буюу мэдээллийг бүртгэх, тэмдэглэх, хянах, боловсруулахад ашигладаг цогц системийг ойлгодог,түүнийг үйл ажиллагаанд ашиглах
  • Ажлын байрны Эрүүл мэнд & Аюулгүй стандартууд, компанийн бодлогуудын хэрэгжилтийг баталгаажуулах, ажлын байрны эмх цэгцийг хангах
  • Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний болон тасралтгүй сайжрах дүрэм журмуудыг хэрэгжүүлэх замаар сул зогсолт, үр ашиггүй байдлыг бууруулах, аюулгүй ажиллах орчныг хангах

Тавигдах шаардлага

  • Цахилгааны инженерийн чиглэлээр дээд боловсролтой эсвэл дүйцэхүйц мэдлэг чадвартай
  • Тухайн салбарт 3 болон түүнээс дээш жилийн ажиллаж байсан туршлагатай
  • Баг удирдан ажиллаж байсан туршлагатай байх
  • Дунд болон өндөр хүчдэлийн түвшинд сэлгэн залгалт хийх Монгол Улсад мөрдөгдөж буй дүрмийн дагуу аюулгүй ажиллагааны үнэмлэхтэй байх
  • Өндөр хүчдэлтэй холбогдсон Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчны дүрэм журмуудын талаар мэдлэгтэй
  • Өндөр хүчдэлийн стандарт, аюулгүй ажиллагааны дүрэм, журмын талаар мэдлэг эзэмшсэн
  • Хуваарилах байгууламж болон өндөр хүчдэлийн тоног төхөөрөмжийн талаар өндөр мэдлэгтэй
  • Дунд болон өндөр хүчдэлийн ажлыг гүйцэтгэхэд шаардагддаг хэмжүүрийн багажийн талаар өндөр мэдлэгтэй
  • Механикийн болон цахилгааны инженерийн зураг төслийг уншиж ойлгох чадвартай байх
  • Компьютер болон хэрэглээний Microsoft Excel программыг ашиглах бүрэн чадвартай
  • Аман болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.