Ажил мэргэжил

Өндөр хүчдэлийн цахилгаанчин (2)

Нээлтийн огноо: 2016-12-21
Хаалтын огноо: 2017-01-03
Хэлтэс: Төвлөрсөн үйлчилгээний хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн –Уурхайн завсар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Өндөр хүчдэлийн цахилгаанчин ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн өндөр хүчдэлийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

Засварын ажлын гүйцэтгэх/Туршлага Улсын гал түймэртэй тэмцэх ассоциац 70Е, Эрүүл мэнд аюулгүй ажиллагааны стандартуудын цахилгаанд цохиулах, нуман цахилалтын 4-р ангилал.

  • Пайзлах түгжих, тусгаарлах,залгах салгах журам (дунд хүчдэл/өндөр хүчдэл).
  • Дунд болон өндөр хүчдэлийн систем болон цахилгаан удирдлагуудын алдааг олох.
  • Өндөр хүчдэлийн цахилгааны шугам, дэд станцуудтай аюулгүй ажиллах. Цахилгаан тоног төхөөрөмжийн цахилгааны трансформатор АВВ-220кv/35kv, Цахилгааны залгалт салгалтын төхөөрөмжүүд, залгах салгах аппарат - АВВ -220KV/35KV (Таслуур, шугамын холбогч, мэдээллийн систем, газардуулга систем, Гүйдлийн трансформатор, хүчдэлийн трансформатор, удирдлагын системүүд ), Өндөр/дунд хүчдэлийн моторын удирдлагууд, Өндөр/дунд хүчдэлийн моторууд, тогтмол гүйдлийн системүүд.

Бүхий л ажлыг гүйцэтгэхдээ дараах бичиг баримтуудыг бүрдүүлэх хэрэгтэй.

  • Ашигласан сэлбэг хийсэн тохируулгаа тэмдэглэх
  • Ажлын захиалгын хуудсыг бөглөж ашиглалт болон засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг илтгэх
  • Ажлын явц болон нөхцөл байдлыг мэдээлэх.
  • Стандарт ажлуудад залруулга бичин техникийн шинэчлэл хийх, ажлын захиалгуудад хийгдсэн ажлаа бодитоор бичих.
  • Засвар үйлчилгээний болон үйл ажиллагааны бусад хүмүүстэй тоног төхөөрөмжийн асуудлыг тодорхойлж, шийдлийг олох.
  • Үйлдвэрлэлийн угсралтаас нэмэлт өөрчлөлтүүд хийсэн бол төлөвлөгөө зурагт нь тэмдэглэх.
  • Томоохон төсөл, зогсолтын дараах уулзалтад идэвхтэй оролцох.

Хамтын харилцаа ба оролцоо

  • Менежер, хамтран ажиллагсад, операторууд болон бусад багуудтай харилцах.
  • Завсар үйлчилгээний төлөвлөгөө болон хуваарь гаргалтад төлөвлөгчидтэй тулж ажиллах.
  • Нөөц сэлбэг, материал ололт, захиалга, бэлтгэхэд туслах.

Тавигдах шаардлага

  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх (мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн эсвэл дадлагажигч хөтөлбөрт хамрагдсан байж болно)
  • Инженер болон техникийн салбарт ажиллаж байсан туршлагатай байх
  • Цахилгааны ажил хийх зөвшөөрөл эсвэл цахилгаанчны мэргэжлийн үнэмлэхтэй байх
  • Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлага бол давуу тал болно
  • Англи болон Монгол хэлний өндөр мэдлэгтэй (аман болон бичгийн) бол давуу тал болно
  • Аман болон бичгийн байдлаар зөв, ойлгомжтой харилцах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Оюу Толгой уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс (Захиргааны байр)

Утас: + (976) - 7010-3604
(д/д: 3769, 4579)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.