Ажил мэргэжил

Өндөр эрсдэлийн сургагч

Нээлтийн огноо: 2016-09-07
Хаалтын огноо: 2016-09-16
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүний уурхай – Сургалтын хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өндөр эрсдэлийн сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Оюу толгойн үндсэн болон гэрээт компанийн ажилчид, хамтран ажиллагч байгууллагад учирч болзошгүй аюул эрсдэлийг удирдаж хувийн аюулгүй байдлыг хангахад зориулагдсан аюулгүй ажиллагааны зааварчилгааг хүргэнэ. Уг сургагч нь зохих стандартад нийцсэн аюулгүй ажиллагааны мэдээллийг байнга чанартай, мэргэжлийн өндөр түвшинд хүргэх үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгойн Аюулгүй ажиллагааны ерөнхий зааварчилгаа өгөх
  • Шаардлагатай үед сайтын тусгай зааварчилгаа өгөх
  • Техникийн аюулгүй ажиллагааны сургалт явуулах
  • Хууль дүрмийн сургалт явуулах
  • Орон нутгийн иргэдийн аюулгүй ажиллагааг сайжруулах болон зөв дадал зуршилыг хэвшүүлэхэд зориулан мэдээлэл боловсруулах мөн нийгмийн болон соёлын мэдлэг олгох сургалтын бэлтгэн хүргэх
  • Дотоодын сургалтын материалын баазыг бүрдүүлэх эхлэлийн үе шатанд нэмэлт сургалтуудыг бэлтгэн хүргэх
  • Аюулгүй ажиллагааны стандартыг бий болгох, түүнийг сайжруулах зорилтуудыг тодорхойлох үүднээс хэрэгцээт сургалтын дүн шинжилгээ хийх, оролцох
  • Шаардлагатай үед сайтын ажилчид болон удирдах албан тушаалтанд сургалтын болон түүнийг сайжруулах боловсронгуй болгох талаар зөвлөгөө өгч санал солилцох
  • Сургалтын аудит болон үнэлгээний ажилд оролцох
  • Тухайн сургалтын агуулга нь сайтын сургалтын хэрэгцээ шаардлага, зорилгод нийцэж буй эсэх, тусгай чадамжийг өгч буй эсэхэд дүн шинжилгээ хийх
  • Сургалтын болон шалгалтын материалыг баримтжуулах стандартын дагуу цэгцлэх, хадгалах
  • Техникийн аюулгүй ажиллагааны сургалтын материалыг орчуулах, сургалтанд бэлтгэх, бие даан сургалт явуулах

Тавигдах шаардлага

  • Сургалтын чиглэлээр диплом, боловсролын зэрэгтэй эсвэл дүйцэхүйц мэргэжилтэй
  • Сургалт, үнэлгээний чиглэлээр 4-р түвшний сертификат буюу түүнтэй дүйцэхүйц сургалт
  • Аюулгүй ажиллагааны чиглэлээр (өндөрт ажиллах, хязгаарлагдмал орчин, тусгаарлалтын зарчим г.м) албан ёсны сургалт дипломтой бол давуу талтай
  • Cургалт болон бусад холбогдох чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Сургалтын хэрэгцээний дүн шинжилгээ, сургалтын загвар боловсруулах, насанд хүрэгчдийн сургалтын зарчим боловсруулж байсан туршлагатай байх
  • Компьютер болон MS оффис програмууд дээр ажилладаг байх
  • Англи болон монгол хэлээр аман болон бичгээр үр дүнтэй харилцах чадвартай байх

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.