Ажил мэргэжил

Өндөр эрсдэлийн сургалтын сургагч (1)

Нээлтийн огноо: 2018-09-25
Хаалтын огноо: 2018-10-09 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Хүний нөөц сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өндөр эрсдэлийн сургалтын сургагч ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн өндөр эрсдэлийн сургалтыг компанийн бодлого журмын дагуу хийж хэрэгжүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Нарийн мэргэжлийн болон өндөр эрсдэлийн сургалт явуулах
  • Зайлшгүй суух болон бусад аюулгүй ажиллагааны сургалтуудад дэмжлэг үзүүлэх
  • Орон нутгийн иргэдэд аюулгүй ажиллагаа болон зөвшөөрөгдөх хэм хэмжээг таниулан сурталчлах орон нутгийн харилцааны болон соёлын мэдлэг олгох сургалт, мэдээллийн багцыг боловсруулан хүргэх
  • Дотоодын сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх шилжилтийн үе шаттай холбоотойгоор нэмэлт сургалтуудыг бэлтгэн хүргэх
  • Аюулгүй ажиллагааны стандартыг бий болгох, түүнийг сайжруулах зорилтуудыг тодорхойлох үүднээс хэрэгцээт сургалтын дүн шинжилгээ хийх, оролцох
  • Шаардлагатай үед сайтын ажилчид болон удирдах албан тушаалтанд сургалт явуулах болон хувь хүний хөгжлийн талаар зөвлөгөө өгөх
  • Сургалтын аудит болон үнэлгээний ажилд оролцох
  • Тухайн сургалтын агуулга нь сайтын сургалтын хэрэгцээ шаардлага, зорилгод нийцэж буй эсэх, тусгай чадамжийг өгч буй эсэхэд дүн шинжилгээ хийх
  • Гаднын болон дотоодын ажлын хэсгүүд, хороо, оролцогч талуудтай харилцан сургалтын талаарх асуудлаар сүүлийн үеийн мэдээлэлтэй байх ба сургалт курсуудыг боловсруулахад туслалцаа үзүүлэх
  • Сургалт явуулахад шаардагдах төлөвлөлт болон бэлтгэл ажлыг зохион байгуулах
  • Сургалтын болон шалгалтын материалыг баримтжуулах стандартын дагуу цэгцлэх, хадгалах
  • Нарийн мэргэжлийн аюулгүй ажиллагааны сургалтуудыг орчуулж, харилцан дэмжлэг үзүүлэх болон бие даан сургалт явуулах

Тавигдах шаардлага

  • Сургалтын чиглэлээр диплом, боловсролын зэрэгтэй эсвэл дүйцэхүйц мэргэжилтэй
  • Өндөр эрсдэлийн сургалтын чиглэлээр 5-с доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Сургалт үнэлгээний гэрчилгээ (TAE40110) эсвэл үүнтэй дүйх гэрчилгээтэй байх.
  • Компьютер болон MS оффис програмууд дээр ажилладаг байх;
  • Англи болон монгол хэлээр аман болон бичгээр үр дүнтэй харилцах чадвартай байх.;
  • Техникийн бичиг баримт боловсруулалт дээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.