Ажил мэргэжил

Өргүүрийн инженер

Нээлтийн огноо: 2018-03-09
Хаалтын огноо: 2018-03-19 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Өргүүрийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь ердийн, иж бүрэн бус инженерийн даалгавруудыг хийж гүйцэтгэх бөгөөд үүнд: тоног төхөөрөмжийн дизайн гаргах, буй хөрөнгийн ашиглалт арчлалт /оновчлол, асуудал шийдвэрлэх аргачлалын тодорхойлолтыг бэлдэх болон уг аргуудыг хэрэгжүүлэх гэх зүйлс багтана..

Үүрэг даалгавар

  • Хязгаарлагдмал тооны хувилбараар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шийдлийг гаргах зорилгоор ажлын аргачлалд өөрчлөлт гаргах стандарт арга техникийг ашиглах
  • Одоогоор ашиглагдаж буй тоног төхөөрөмж, процессууд дээр төвлөрч ажиллах
  • Зохиогчид/дизайнерууд, техникч болон инженерүүдтэй хамтран ажиллаж төслийн гүйцэтгэлд оролцох.
  • Олон төрлийн хэлтсүүдийн оролцоог хөнгөвчлөх үүднээс баг болон уурхайн бусад багуудын доторх үйл ажиллагааг зохицуулах.
  • Рио Тинто, түүний үйл ажиллагаа ба ёс журмын талаарх мэдлэгийг суулгаж өгөх.
  • Тоног төхөөрөмжийн доголдлын хяналт шалгалтыг явуулах
  • Эвдрэл гэмтлийг бууруулах төслийг санаачилж, удирдах
  • Инженерийн үйл ажиллагааны ойлголтуудыг хөгжүүлэх
  • Рио Тинто-ийн Инженерчлэлийн стандартыг мөрдөж ажиллах
  • Монгол улсын Гүний уурхайн Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөж ажиллах
  • Өргөх төхөөрөмжүүдэд Монгол улсын Гүнийн уурхайн Аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу хяналт шалгалтыг явуулах
  • ОТ-н НЭУ-ын аюулгүй ажиллагааны санаачилгад оролцох
  • Гол ажлууд, үйл явдлуудын тэмдэглэл хөтлөх
  • Өргүүрийн паспортуудад нарийвчилсан хяналт шалгалт явуулах

Тавигдах шаардлага

  • Инженер, Засвар үйлчилгээ, Механикийн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх
  • 3-с доошгүй жил уул уурхайн салбарт ажилласан эсхүл аж үйлдвэрийн салбарт хангалттай хэмжээний ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Root буюу эх үүсвэрийн шинжилгээ, зөрчил, догогдлыг арилгах сургалтанд суусан бол давуу тал;
  • Хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй байх ;
  • Тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн бага хэмжээний асуудал, эвдрэлийг олох, төвөгтэй асуудал дээр зөвлөх чадвартай байх,
  • Аюулгүй ажиллагааны бүх талыг хангахын зэрэгцээ угсарсан/суурилуулсан тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн засвар үйлчилгээний тусгай төлөвлөгөөг хуваарилах, үүсгэхэд засвар үйлчилгээний багт дэмжлэг үзүүлэх.
  • Засвар үйлчилгээг төлөвлөгөө, дараалал, хуваарийг боловсруулж, хуримтлагдсан ажлыг хянах ажлыг удирдах, оролцох,
  • Засвар үйлчилгээний төлөвлөсөн бүх ажлын стандарт ажлын бүх багцад аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн сайжруулалтыг тусгасан систем боловсруулах.
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвар;
  • MS Office-ын болон холбогдох бусад програм дээр ажиллах чадвар.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)


Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.