Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

2010-2017 оны хугацаанд Ханбогд сумаас тэтгэлэг авсан оюутны тоо 218 болж өсчээ

Монгол Улс, Улаанбаатар хот,

"Оюу толгой" компани болон Ханбогд сумын Гурван талт зөвлөлөөс шалгуур хангасан 24 малчин өрхийн оюутан хүүхдүүдэд сургалтын тэтгэлгийг сурлагын амжилтыг нь харгалзан олгохоор болсон ба тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжүүлэгч байгууллагаар Ханбогд сумын “Ханбогд хөгжлийн хэлхээ” ТББ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Ханбогд сумаас нийтдээ давхардсан тоогоор 218 оюутан тэтгэлэг авсан байна. Үндэслэл болон оюутанд тавигдсан ерөнхий шалгуурыг мэдээллийн журмаар доор орууллаа. Тэтгэлгээ гардаж авсан Монголын ирээдүй болсон оюутан залуусдаа баяр хүргэе! Бид эрдэм мэдлэг, ур чадвар үнэт зүйлс бүтээлцэнэ!

ХАНБОГД СУМЫН МАЛЧДЫН ОЮУТАН ХҮҮХДҮҮДЭД НИЙТИЙН НӨХӨН ОЛГОВРЫН ХҮРЭЭНД “СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР” –ийн зар
Үндэслэл:
Ханбогд сумын Гурван Талт Зөвлөлөөс малчдын гомдолыг барагдуулахаар тохирсон ажлын хүрээнд ОюуТолгой төслөөс тус сумын нийт малчин өрхөд учируулсан нөлөөллийг бууруулах зорилгоор дотоодын их дээд сургуульд доорх шалгуурыг ханган суралцаж буй малчин өрхийн оюутнуудад сургалтын тэтгэлэгийг олгох юм.
2017 оны 5-р сарын 9-ний өдрийн байдлаар Ханбогд сумын малчин өрхөөр бүртгэлтэй байгаа өрх тус бүрээс уг хөтөлбөрийн шалгуурыг хангасан нэг хүүхэд энэхүү сургалтын тэтгэлэгт хамрагдана. Тэтгэлэг нь тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр байх бөгөөд дор дурьдсан шалгуурыг бүрэн хангасан оюутан сургуулиа төгсөх хүртэл жил бүр дахин сунгагдах боломжтой юм.

Оюутанд тавигдсан ерөнхий шалгуур:
- Ханбогд сумын малчин өрхийн хүүхэд байх
- Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд 1-р дамжаанд суралцахаар шалгарсан оюутны Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүнгийн голч 80%-аас дээш байх, 2 ба түүнээс дээш дамжаанд бакалаврын зэргээр суралцдаг оюутны сурлагын голч дүн 2.7 GPA дээш байх
- Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх
- Тэтгэлэг олгох хөтөлбөрт хүсэлт гаргагч 2017.07.25 - 2017. 8.25 хүртэл Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төв дээр хүлээн авсан.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.