Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

2014 оны гуравдугаар улирлын тайлан

Монгол Улс, Улаанбаатар хот,

"Оюу толгой" ХХК өөрийн толгой компани болох Туркойз Хилл Ресурс компаниар дамжуулан 2014 оны есдүгээр сарын 30-наар дуусгавар болсон 2014 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайланг өнөөдөр нийтэллээ.

"Оюу толгой" ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган хэлэхдээ "Гуравдугаар улирлын тайлангийн дүн манай компанийн хамт олон ил уурхайгаа аюулгүй бөгөөд оновчтой хэмжээнд ажиллуулж, борлуулалтаа тогтвортой өргөжүүлж байгааг харуулж байна" гэв.

Тайлангийн онцлох хэсгээс дурдвал:

  • 2014 оны есдугээр сарын 30-аар дуусгавар болсон оны эхний есөн сард ажилласан 200,000 цагт ногдох бүх осол гэмтлийн дундаж хувь 0.50 байсан бөгөөд амь нас эрсдэхэд хүрсэн осол гараагүй.
  • Борлуулалтын орлого 466.1 сая ам.долларт хүрч 220,300 орчим тонн зэс-алтны баяжмал борлуулав. Баяжмал дахь металлын агуулгыг задалбал, ойролцоогоор 302.6 сая ам.долларын 53,600 тонн зэс, 158.5 сая ам.долларын 144,000 унци алт, 5.0 сая ам.долларын 323,000 унци мөнгө борлуулсан байна.
  • Борлуулалтын өртөг 380.0 сая ам.доллар байв.
  • Монгол улсын Засгийн газарт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 25.4 сая ам.доллар төлөв.
  • Баяжмалын борлуулалт 2014 оны хоёрдугаар улирлаас есөн хувиар өсч үйлдвэрлэлийн төлөвлөгөөт хэмжээг давсан учир агуулахад нөөцлөгдсөн хэмжээ энэ улиралд буурлаа.
  • Нийт 36,600 тонн цэвэр зэс агуулсан 134,000 тонн зэс-алтны баяжмал үйлдвэрлэв.
  • Ил уурхайн олборлолт 2014 оны дөрөвдүгээр улирал, 2015 оны нэгдүгээр улиралд өндөр агуулгатай хэсэг рүү шилжих учраас хүдрийн зэс, алтны агуулга нэмэгдэх төлөвтэй байна.
  • Оюу толгойн нийт үйлдвэрлэл 2014 онд 135,000-150,000 тонн зэс, 550,000-600,000 унци алт хүрэх төлөвтэй байна.
Оюу толгойн үйлдвэрлэлийн үзүүлэлт 2014 оны 3-р улирал 2014 оны эхний 9 сар
Боловсруулсан хүдэр ('000 тонноор) 7,029 20,367
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (хүдрийн агуулга)
Зэс(%) 0.59 0.55
Алт (г/т) 0.80 0.64
Мөнгө (г/т) 1.64 1.58
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал ('000 тонноор) 134.1 377
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) 27.3 26
Үйлдвэрлэсэн баяжмал дахь металл
Баяжмал дахь зэс ('000 тонноор) 36.6 98.2
Баяжмал дахь алт ('000 унциар) 132 311
Баяжмал дахь мөнгө ('000 унциар) 216 608
Борлуулсан баяжмал дахь металлууд
Баяжмал дахь зэс ('000 тонноор) 53.6 118.3
Баяжмал дахь алт ('000 унциар) 144 298
Баяжмал дахь мөнгө ('000 унциар) 323 710
Туркойз Хилл Ресурс компанийн гаргасан санхүүгийн тайлангийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.turquoisehill.com/i/pdf/Turquoise-Hill-announces-financial-results-and-review.pdf цахим хуудсаас авна уу

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.