Ажил мэргэжил

Амьтан судлалын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2015-11-19
Хаалтын огноо: 2015-12-01
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Байгаль орчин, биологийн төрөл зүйл хариуцсан хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар нэг (1) Амьтан судлалын мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Амьтан судлалын мэргэжилтний үндсэн зорилго нь биологийн олон янз байдлын судалгааны багийн ажлыг шууд удирдаж, ерөнхий хяналт тавьж, Оюу Толгойн Байгаль орчин, биологийн төрөл зүйл хариуцсан багийн өмнөөс биологийн төрөл зүйл, экологитой (ялангуяа, амьтны аймаг, тэдгээрийн амьдрах орчин) холбоотой төслүүдийг судалж, хэрэгжүүлэх төрөл бүрийн зөвлөх, гэрээт ажилтнуудын ажлыг уялдуулан зохицуулахад оршино.

Түүнчлэн, Амьтан судлалын мэргэжилтэн нь ОТ уурхайн цогцолборт барилга угсралт, ашиглалт, уул уурхайн байгаль орчны хяналт удирдлага явуулж байгаа байгаль орчны багийн гишүүдэд байгалийн олон янз байдлын заавар, зөвлөмжийг шууд өгнө.

Үүрэг даалгавар

  • Амьтан судлалын багийг удирдах –Биологийн төрөл зүйлийн багийн амьтан ба экологийн судалгааны багийн ажиллагааг өдөр тутам хянаж, чиглүүлэх үүрэгтэй
  • Амьтан судлал болон биологийн төрөл зүйлийн гэрээний менежмент– Биологийн төрөл зүйлийн судалгааны суурь ойлголт, биологийн төрөл зүйлийн хяналт-шинжилгээ болон мэдээлэл цуглуулах, сөрөг нөлөөллийг үнэлж дүгнэх, биологийн төрөл зүйлийг хамгаалах хөтөлбөрийг боловсруулах зэргээр багийн хэрэгжүүлж байгаа биологийн төрөл зүйлийн гэрээний хэрэгжилт, удирдлага, зохицуулалтыг хариуцна.
  • Биологийн төрөл зүйлийн удирдлагын төлөвлөгөө болон хяналт шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөг удирдан зохицуулах – Оюу толгойн Биологийн төрөл зүйлийн удирдлагын төлөвлөгөө болон хяналт шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөг амьтан судлал талаас боловсруулах, үнэлэх, хянах үүрэгтэй. Түүний хэрэгжилтийг ОТ-н төрөл бүрийн төлөвлөгөө, хөтөлбөртэй нягт нийцүүлэх шаардлагатай. Биологийн төрөл зүйлийн удирдлагын төлөвлөгөө болон хяналт шинжилгээний зөвлөхүүдтэй зөвлөж, хамтран гаргана.
  • Тусгай хамгаалалттай газартай холбоотой үүрэг орон нутгийн, үндэсний хэмжээний Тусгай хамгаалалттай газар болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн биологийн төрөл зүйлийн эмзэг бүс газрыг (IBA-/Нэн ховордсон шувууд оршдог газар нутаг/; IPA-/Нэн ховордсон ургамал ургадаг газар нутаг/ гэх мэт) байгаль хамгааллыг дэмжих, сайжруулах механизм, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудыг удирдаж, уялдуулан зохицуулах үүрэгтэй.
  • Зохицуулах ба харилцах– Биологийн олон янз байдалтай холбоотой бүх ажлыг Оюу Толгойн Байгаль орчны багийн өөр үүрэгтэй бүлгүүд, Оюу Толгойн үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтын бусад хэлтсүүд, ажиллагаанд оролцогч Рио Тинтогийн мэргэжилтнүүд болон түншүүд, засгийн газрын яамд болон захиргааны байгууллагууд мөн зөвлөх болон гүйцэтгэгчидтэй хамтран зохицуулж, харилцаж байж хийх үүрэгтэй
  • Амьтан судлалын талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх – Барилгын ажил, ашиглалт хариуцсан Биологийн төрөл зүйлийн багийн гишүүдэд амьтан судлалын талаар тодорхой, үндэслэлтэй зөвлөгөө өгөх үүрэгтэй

Тавигдах шаардлага

  • Зэрлэг амьтан ба ургамлын менежмент, Байгаль хамгаалал биологи болон холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх
  • Амьтны аймгийн судалгааны аргазүйн чиглэлээр холбогдох ажлын туршлагатай байх;
  • Байгаль орчны удирдлага болон биологийн төрөл зүйлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажилсан 5 жилийн холбогдох туршлагатай байх;
  • Монгол улсын болон олон улсын холбогдох хууль болон стандарт, зөвшөөрөл олгох талаар мэддэг байх
  • Байгаль орчны менежментийн системийн хэрэгжилт /Шилдэг туршлага/;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.