Ажил мэргэжил

Цахилгааны супервайзор

Нээлтийн огноо: 2015-11-19
Хаалтын огноо: 2015-12-01
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Оюу толгойн өргөтгөлийн төсөлд Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгааны супервайзор ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь түр хугацааны ажлын байр ба цаашид сунгагдах магадлалтай.

Цахилгааны супервайзор нь Төслийн барилга бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бүх газруудад аюулгүй ажиллагааны стандартыг мөрдүүлж ажиллуулна

Үүрэг даалгавар

  • Ажлын талбар дээр ажлыг аюулгүй осолгүй гүйцэтгүүлэх, ажлын чанар, бүтээмжийг өндөр түвшинд байлгахад хяналт тавих. Хийгдэж буй бүх ажлуудыг компаний бодлого, Монгол улсын Засгийн газрын дүрэм журамтай нийцүүлж, өндөр чанартай, аюул осолгүй гүйцэтгүүлнэ. Ажилтнуудад ажлын зөвшөөрөл, Осол Аюулын Дүн Шинжилгээний талаарх ойлголтыг бүрэн өгч, ажлын талбарт хэрэгжүүлэх.
  • Дараа өдрийн ажил үүргийг шаардагдах зөвшөөрөл, материал, тоног төхөөрөмж, хүний нөөцтэй уялдуулан төлөвлөнө. Өдөр тутмын болон хэтийн төлөвлөлтөд тогтмол хяналт тавьж, тайлагнах
  • Цагийн бүртгэлийг хянаж, бэлтгэх. Ажилчдын бөглөсөн УХААН маягт, ААДШ болон ажлын зөвшөөрлийг хянах. Ажил дээр суралцах хөтөлбөрийг боловсруулахад идэвхтэй оролцох

Тавигдах шаардлага

  • Цахилгааны инженерийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн болон Техник мэргэжлийн үнэмлэхтэй байх
  • Уул уурхайн цахилгааны хяналт, хуваарилалтын тоноглолын бүх хэсгүүд дээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Өндөр хүчдэлийн ажил болон түүнтэй дүйцэх ажил хийж байсан туршлага
  • Өндөр хүчдэлийн таслуур дээр ажиллах ур чадвар
  • Маш сайн ярианы болон бичгийн харилцааны ур чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх
  • Баг ахлаж ажиллах ур чадвар болон туршлагатай байх
  • Зөвшөөрөл, сертификат: Монгол улсад хүчинтэй үйлчлэх Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
  • Анхны тусламжийн сургалт
  • 35КВ хүртэлх өндөр хүчдэлтэй цахилгааны таслуур/салгуур дээр ажиллах зааварчилгааг боловсруулах болон тайлбарлах чадвартай байх
  • HV, MV, LV болон ELV цахилгаан хуваарилах байгууламж болон хамгаалалтын тоноглол дээр ажиллах мэдлэгтэй

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.