Ажил мэргэжил

Барилгын супервайзор

Нээлтийн огноо: 2015-12-08
Хаалтын огноо: 2015-12-22
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн өргөтгөлийн төсөлд Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Барилгын супервайзор ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь түр хугацааны ажлын байр ба цаашид сунгагдах магадлалтай.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгой Өргөтгөлийн Төсөлийн 2-р шатны Барилгын бэлэн байдлын менежментийн багт орж ажиллана.
  • Ажлын гүйцэтгэлийг барилгын ахлах мэргэжилтэнээр дамжуулан Барилгын хэлтсийн менежерт тайлагнах
  • Барилгын хэлтсийн менежер болон Ахлах мэргэжилтний удирдлага дор ажил үүргээ гүйцэтгэнэ
  • Гүйцэтгэгч байгууллагатай ойр дотно хамтран ажиллаж, хариуцсан ажлыг цаг хугацаанд нь, үр дүнтэй хийж гүйцэтгэх
  • Гүйцэтгэгч байгууллагын зүгээс ажил үүргээ уурхайн талбарын техникийн нөхцөл болон ажлын цар хүрээг баримтлан гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих
  • Гарсан аливаа зөрчлийг менежментийн багт мэдээллэх
  • Уурхайн талбарын аюулгүй ажиллагааны зорилтыг ажил үүрэгтэйгээ уялдуулан ажиллах
  • QA –тай холбоотой бичиг баримтыг үнэн зөв хөтлөн явуулах
  • Уг албан тушаалд тэнцсэн ажил горилогч нь барилгын хэлтсийн гүйцэтгэж буй төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд гар бие оролцон ажиллана.
  • Ил болон далд уурхайн талбарт ажиллана.

Тавигдах шаардлага

  • Барилга, Инженер болон Архитекийн чиглэлээр Их, дээд сургууль төгссөн
  • Холбогдох туршлагатай байх
  • MS Office-ийн програмууд дээр ажиллаж байсан туршлагатай байх
  • ЭМААБО-ны манлайллын сургалтуудад сууж байсан бол сайн
  • Баг ахлаж ажиллах ур чадвар болон туршлага
  • Англи хэлний ярианы болон бичгийн чадвар сайтай байх

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.