Ажил мэргэжил

ЭМААБО-ны удирдлагын тогтолцооны мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2015-12-10
Хаалтын огноо: 2015-12-25
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчины хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчины удирдлагын тогтолцооны мэргэжилтэн ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

ЭМААБО удирдлагын тогтолцооны мэргэжилтэн албан тушаалын зорилго нь РиоТинто компанийн ЭМААБО-ы удирдлагын болон гүйцэтгэлийн стандартын биелэлтийг хангах, ЭМААБО-ны гүйцэтгэлийн үнэлгээ, аудит шалгалтын хөтөлбөр болон тайлагнах үйл явцын хэрэгжилт, Рио Тинто Бизнес Шийдэл дахь ЭМААБО-ы хэрэгслийн хэрэглээ, ЭМААБО-ны харилцаа холбоо, мэдээллийн хөтөлбөрийн хэрэгжилт болон бусад үйл ажиллагааг сайжруулах төсөлүүд удирдан зохион байгуулах юм.

Үүрэг даалгавар

ЭМААБО-ы удирдлагын тогтолцооны хэрэгжилтийг хариуцаж, удирдан чиглүүлнэ.

  • Оюу толгой компанийн ЭМААБО-ы гэрчилгээ болон удирдлагын тогтолцооны хэрэгжилтийг хангана
  • ISO14001, OHSAS 18001стандартууд, Рио Тинто болон Монгол улсын хууль эрхзүйн тодорхой шаардлагуудад тулгуурлан Оюу толгой компанийн хэмжээнд нэгдсэн ЭМААБО-ы удирдлагын тогтолцооны тэргүүн туршлагыг цогцлоох ажлыг удирдан чиглүүлнэ
  • Өөрчлөлтийн удирлагын үнэлгээг тэргүүлж, харилцаа холбооны төлөвлөгөө боловсруулж УТ-оог сайжруулах төслүүдийг санаачилж хэрэгжүүлнэ
  • Одоогийн байдал ба сайжруулах шаардлагатай зүйлсийг ойлгохын тулд тэргүүлж байгаа болон хоцрогдож байгаа үзүүлэлтүүдийг гаргана
  • Рио Тинтогийн ЭМААБО ОНХ-ны гүйцэтгэлийн стандартуудыг хэрэгжүүлэх нэвтрүүлэхэд болон хэвшүүлэхэд ахлах удирдлагуудад дэмжлэг үзүүлнэ
  • ЭМААБО-ны стандартуудын зөвлөлүүдийн явцыг хянаж тайлагнах, чадвахижуулна
  • Сургатын модулиудыг бэлтгэж түгээнэ
  • Тасралтгүй сайжруулахын учир Оюу толгойн ЭМААБО-ны аудит үзлэг шалгалтын биелэлтийг хангана
  • Дотоодын бүхийл аудит, үзлэг шалгалтыг удирдаж оролцоно
  • ЭМААБО-ны Бизнес шийдлийн удирдлага – RTBS болон бусад тохирох хэрэгслүүдийг ЭМААБО-ны удирдлагын системийн үйл ажиллагааг дэмжихэд зориулан зөв зүйтэй ашиглахад анхаарна
  • Харилцааны болон мэдээллэх материалуудыг бичиж, хянаж, засварлана

ЭМААБО-ны гүйцэтгэлийн үнэлгээ, аудит болон тайлан

  • Бизнес шийдэл болон баримт бичгийн хяналтын системийг удирдах
  • ЭМААБО-ны харилцаа ба мэдээллэх

Тавигдах шаардлага

  • Шинжлэх ухаан, Инженер, ЭМААБО эсвэл эдгээртэй холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх
  • Бизнесийн сайжруулалт, компанийн үйл ажиллагаа болон удирдлагын тогтолцооны чиглэлээр 5 –аас дээш жилийн ажлын туршлагатай
  • ISO14001, OHSAS18001 зэрэг удирдлагын тогтолцооны хүрээнд ажиллах/удирдах болон бусад олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог удирдан хэрэгжүүлж, ажиллах ажлын туршлагатай байх
  • Манлайлах болон ажил удирдан зохион байгуулах өндөр чадвартай байх – хэлтсүүдийн хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, багийн гишүүдийг удирдан чиглүүлэх, хөгжүүлэх туршлагатай
  • Англи хэлний болон харилцааны өндөр ур чадвартай байх (бичгийн болон аман)
  • Компютерийн Microsoft-ын програмууд дээр ажиллах чадвартай байх

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.