Ажил мэргэжил

Биологийн төрөл зүйл хариуцсан ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2015-12-17
Хаалтын огноо: 2015-12-30
Хэлтэс:
1 2 3

Ажлын байр

Байгаль орчин, биологийн төрөл зүйл хариуцсан хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар нэг (1) Биологийн төрөл зүйл хариуцсан ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын үндсэн зорилго нь Оюу толгойн Байгаль орчин, биологийн төрөл зүйлийн багийн өмнөөс биологийн төрөл зүйлстэй холбоотой төслүүдийн судалгаа хийх, хэрэгжүүлэх биологийн төрөл зүйлийн судалгааны баг, төрөл бүрийн Зөвлөх, Гэрээт ажилтнуудын ажлыг өндөр хэмжээнд удирдан зохион байгуулж, хяналт тавихад оршино.

Оюу толгойн хийж байгаа биологийн төрөл зүйлийн судалгааны ажлуудыг засгийн газрын шаардлага, төлөвлөгөөтэй уялдуулан нийцүүлэх үүднээс төрийн эрх бүхий байгууллага, хэлтсүүдтэй харилцана. Биологийн олон янз байдлын хяналт шинжилгээ, дүйцүүлэн хамгаалах менежментийн төлөвлөгөөг уялдуулж стратегийн дагуу удирдан чиглүүлэх үүрэгтэй

Үүрэг даалгавар

  • Биологийн төрөл зүйлийн гэрээг удирдан зохион байгуулах - Биологийн төрөл зүйлийн судалгааны суурь ойлголт, биологийн төрөл зүйлийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, нөлөөллийг үнэлэх, үлдэгдэл нөлөөллийг бууруулах, хэмжих, биологийн төрөл зүйлийг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийг боловсруулах ажлын тусламжтайгаар Байгаль орчин, биологийн төрөл зүйлийн багийн биологийн төрөл зүйлийг зохион байгуулах гэрээг хэрэгжүүлэх, удирдаж зохион байгуулах, уяодуулан зохицуулах үүрэгтэй.
  • Зохицуулах ба харилцах – Оюу толгойн Байгаль орчин, биологийн төрөл зүйлийн баг дах өөр үүрэгтэй баг хамт олон, Оюу Толгойн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын бусад хэлтсүүд, Рио Тинтогийн оролцогч мэргэжилтнүүд, түншүүд, засгийн газрын оролцогч яамд болон захиргааны байгууллагууд, зөвлөх, гэрээт компаниуд, банкны зээлдүүлэгчидтэй хамтран биологийн төрөл зүйлийн судалгаатай холбоотой бүх ажлыг уялдуулан зохицуулж, харилцаж ажиллах үүрэгтэй
  • Биологийн төрөл зүйлсийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх – Бүтээн байгуулалт, үйл ажиллагааны байгаль орчны менежментийн ажлыг хариуцсан Байгаль орчин, биологийн төрөл зүйлийн багийн ажилтнуудад биологийн төрөл зүйлсийн талаар тодорхой, үндэслэлтэй зөвлөгөө өгөх үүрэгтэй.

Тавигдах шаардлага

  • Холбогдох дээд сургууль төгссөн мэргэжлийн зэрэгтэй байх шаардлагатай
  • Биологийн төрөл зүйлийн менежментийн чиглэлээр 5-10 жил (ба түүнээс дээш) ажилласан туршлагатай байх. Олборлолтын салбарт эсхүл өөр бусад холбогдох салбарт ажиллаж байсан бодит туршлагатай бол давуу тал болно.
  • Дараах ажлуудыг хийж байсан бодит туршлагатай: биологийн төрөл зүйлийн дүйцүүлэн хамгааллыг боловсруулж, хэрэгжүүлж байсан, биологийн төрөл зүйлийн хяналт-шинжилгээ, үнэлгээ явуулж байсан, томоохон хэмжээний, иж бүрэн/цогц биологийн төрөл зүйлийн төслүүдийг удирдаж байсан.
  • Аман болон бичгийн Англи хэлний өндөр чадвартай.
  • Харилцааны болон хэлэлцээр хийх ур чадвартай байх
  • Төрийн байгууллагатай (улсын, орон нутгийн түвшинд) харилцаж ажиллаж байсан туршлагатай байх
  • Гэрээ боловсруулж, удирдах
  • Тайлан бичиж, хянаж засварлах
  • Монгол улсын хууль, холбогдох олон улсын хууль, стандарт, зөвшөөрөл авах талаар мэдлэгтэй байх
  • Баг удирдах ур чадвартай байх

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.