Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

2017-2018 оны Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт 30 оюутан шалгарлаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

“Оюу толгой” компаниас зарласан 2017-2018 оны Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах 30 оюутанд тэтгэлгийн батламж гардуулах ёслол боллоо. Оюу толгой ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (хуучин нэрээр)-тай боловсрол, мэргэжлийн сургалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт 2010 оны 6 дугаар сард гарын үсэг зурсан юм. 2010-2017 оны хооронд бид нийт 260 оюутныг Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, 30 оюутныг Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулаад байна.

Оюутнуудад зориулсан эдгээр хөтөлбөрөөс гадна 2013 оноос эхлэн ахлах сургуулийн сурагчид болон “Оюу толгой” компанийн тэтгэлэг авсан залуучуудаа хөгжүүлэх зорилгоор "Залуусын хөгжлийн хөтөлбөр"-ийг нэмж хэрэгжүүлэн одоогийн байдлаар нийт 734 оюутан, сурагчид уг сургалтанд хамрагдаад байна. Шинэ төгсөгч хөтөлбөр нь манай компанид 2011 оноос хэрэгжиж эхэлснээс хойш энэхүү хөтөлбөрт нийт 113 залуу инженер, мэргэжилтнүүд хамрагдаад байна. Монголын ирээдүй болсон оюутан залуусынхаа боловсролд нь хөрөнгө оруулалт хийж буйдаа бид ямагт бахархаж байдаг.

Эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ!

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.