Худалдан авалт

Гүний хоолойн газрын доорхи усыг Оюу толгой уурхайд ашиглах үйл ажиллагааны БОНБНҮ-ний нэмэлт тодотгол

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Гүний хоолойн газрын доорхи усыг Оюу толгой уурхайд ашиглах үйл ажиллагааны БОНБНҮ-ний нэмэлт тодотгол” хийх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ханган нийлүүлэгч нь дараах ажлуудыг шат дараалан хийх шаардлагатай:

    A. Гүний хоолойн газрын доорхи усыг ОТ уурхайд ашиглах төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголыг  боловсруулах.

    B. БОНБНҮ тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулах.

    БОНБНҮ нэмэлт тодотгол тайланг  боловсруулах:

    1) Гэрээт компани нь Ерөнхий үнэлгээний дүгнэлтэд заасан зөвлөмжүүдийн дагуу БОНБНҮ нэмэлт тодотгол тайланг боловсруулна.

    2) БОНБНҮ нэмэлт тодотгол тайлангийн төслийг сумын иргэдийн нийтийн хуралд танилцуулж, албан ёсоор нь саналыг нь авна.

    3) БОНБНҮ нэмэлт тодотгол тайлан болон Байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг Монгол Улсын холбогдох хууль, дүрэм журам, ОТ компанийн дотоод журмын дагуу Монгол, Англи хэл дээр бэлтгэнэ.

      БОНБНҮ тайланг БОАЖЯ-аар батлуулах:

      1) БОНҮ компани нь БОНБНҮ тайлангаа  гэрээгээр тохирсон хугацаандаа БОАЖЯ-аар батлуулах ажлыг зохион байгуулж батлуулна.

        Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

        Шаардлагатай бичиг баримтууд:

        • Audited Financial statement from last 3 years (copy)*
        • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
        • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
        • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
        • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
        • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
          • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
          • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
          • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

        * Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

        Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

        • БОННҮ хийх тусгай зөвшөөрөл (хуулбар),
        • Компанийн туршлага болон амжилт (2019 онд доод тал нь 2 БОННҮ-г БОАЖЯ-аар батлуулсан байна – уул уурхайн төслийн БОННҮ бол давуу тал болно),
        • Байгаль орчны мэргэжилтнүүдийн Товч намтар (компани нь ус, газар, нөхөн сэргээлт г.м байгаль орчны бүрдэл хэсэг бүрээр мэргэшсэн мэргэжилтэн буюу үндсэн ажилтантай байна),  

        Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

        Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 12-р сарын 13-ны 18:00 цагаас өмнө ирүүлнэ.

        Анхаарах зүйлс:

        • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
        • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
        • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
        • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
        • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

        “ОЮУ ТОЛГОЙ” ХХК

        ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР