Худалдан авалт

Оюу Толгойд зориулсан Линүкс Үйлдлийн Системийн Стандарт орчинг хангах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Оюу Толгойд зориулсан Линүкс Үйлдлийн Системийн Стандарт орчинг хангах” тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Линүкс орчинд OT сайт болон OT Гүний Уурхайд хэрэглэгдэж буй Линүкс серверүүд багтана.

Энэхүү ажлын багц нь Оюу Толгойд зориулсан Линүкс Үйлдлийн Системийн Стандарт орчинг (ҮССО) хангана.

LTS Серверийн ҮССО ба LTS Хэрэглэгчийн Компьютерын ҮССО-г баримтжуулах, тодорхойлох. Түүнчлэн, Энтерпрайз ба Үйлдвэрлэлийн болон Үйл ажиллагааны Технологийн Системд зориулагдсан Линүкс ҮССО-г ялган баримтжуулах. Баримт бичгийн бүрдэл хэсгүүд дараах зүйлийг багтаана:

  • Линүкс үйлдлийн системийн архитектур / экосистем / дэмжигдсэн хувилбар (ууд) -ыг тодорхойлох;
  • Линүкс орчны шинэчлэл болон нөхөөсийг суулгах (жишээ нь Landscape сервер);
  • AV / SIEM / Лог;
  • Прокси тохируулах, чөлөөлөх;
  • Identity / authentication (Хэрэглэгчийн аккаунтад зориулсан AD интеграц);
  • Аюулгүй байдлын тохиргоог хийх (OS Hardening);
  • Хард диск болон логик дискнүүдийн хуваарилалт;
  • Нөөцлөх, сэргээх;
  • Найдвартай байдлын мэдэгдэл / зохистой ашиглалтын тодорхойлолт (жишээ нь Үйлдвэрлэлийн ба Үйл ажиллагааны Технологийн Систем болон Процессын удирдлагын системд ашиглахад тохиромжтой);
  • Дэд бүтцийн удирдлага (Orchestration);
  • Ерөнхий болон гуравдагч талын хөгжүүлсэн паккажийг мөн репозиторыг дэмждэг байх (PIP, SNAP гэх мэт);
  • Дотоодын репозитори сервер байгуулах, хэрэгцээт паккажуудыг нэмж оруулах процессыг тодорхойлох.
  • Lifecycle (хувилбаруудын хооронд шинэчлэх төлөвлөгөө, шинээр суулгах);
  • FireEye-г дэмждэг байх;
  • Snow агентыг дэмждэг байх ба
  • SSH-г дэмждэг байх.

- Багадаа нэг хэрэглэгчийн компьютер, нэг сервер суулгаж, тохируулсан байна:

  • Эдгээр серверүүдийг хянах боломжтой байх;
  • Хэрхэн тохируулагдсан тухай баримт бичгийг боловсруулах; ба
  • Серверүүдийг дараагийн тусламж, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны багт хүлээлгэх өгөх.

-  Одоо байгаа серверүүдэд аудит хийж, нөхөн сэргээлтийн зөвлөмж гаргах;

-  Засварыг сайжруулах зөвлөмжийг хэрэгжүүлэх; ба

-  Дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны багуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт орж, бичиг баримт боловсруулах.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Өнгөрсөн 3 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга (Линукс)
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2) хэрэв байгаа бол

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 9-р сарын 27-ны 14:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР