Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Entrepreneur” шагналыг хоёр дахь удаагаа хүртлээ

Монгол Улс, Улаанбаатар хот,

"Экоминерал" ХХК Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж байгаа оны онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Entrepreneur” шагналыг хоёр дахь удаагаа хүртлээ. Оюу толгойд нөхөн сэргээлтийн үйлчилгээ үзүүлэгч “Экоминерал” болон “ОТ” ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн хамт олны хамтын ажиллагааны үр дүн, аюулгүй ажиллагааг удирдлага болгосны илэрхийлэл нь энэхүү нэр хүндтэй шагнал юм.

25599 хүн цаг буюу нийт 111 өдөр аюул осолгүй ажиллаж нөхөн сэргээлтийг амжилттай гүйцэтгэлээ. Үүнд:

  • Мод, ургамлын үржүүлгийн газарт 100 мянган ширхэг үрсэлгээ суулгацыг 11 хүлэмжинд болон гадаа талбайд үрээр үржүүлсэн байна.
  • 10 байршилд 60.241 га талбайд биологийн нөхөн сэргээлт гүйцэтгэжээ. Үүнд 10.432 га талбайд хуурай үрсэлгээ, 2-3 насны 22,337 ширхэг суулгацыг шилжүүлэн тарьжээ.
  • Гурван байршилд 5.7 га талбайд нэмэлтээр техникийн нөхөн сэргээлт гүйцэтгэсэн байна.

“Экоминерал” компанийнхандаа баяр хүргэж, амжилт хүсье!

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.