EOI - Оролцох сонирхол хүлээн авах

FLUKE брэндийн бараа материал нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: FLUKE
Нээх огноо: 2017-04-13 09:00
Хаах огноо: 2017-04-27 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага, чадавхи бүхий компаниудыг “FLUKE брэндийн бараа материал” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах төрлийн бараа, материалыг ханган нийлүүлэх шаардлагатай болно:

  • FLUKE брэндийн бараа материал

FLUKE

Нийлүүлэгчид тавигдах ерөнхий шаардлага:

  • Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байх
  • Ижил төстэй бараа, бүтээгдэхүүн нийлүүлж байсан туршлагатай байх
  • Оюу толгойн төлбөрийн ерөнхий нөхцлийг хүлээн зөвшөөрөх боломжтой байх (Бараа бүтээгдэхүүн нийлүүлж, нэхэмжлэх хүргүүлсэн сарын сүүлийн өдрөөс хойш 45 хоног)
  • 2-3 сар хүртэлх хэрэглээний бараа материалыг нөөцлөх техникийн болон санхүүгийн чадавхитай байх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Компанийн танилцуулга (санхүүгийн чадавхи, агуулах, туршлагын мэдээллийг агуулсан байна)
  • Хэрэв байгаа бол үйлдвэрлэгчдийн албан ёсны гэрээт борлуулагч(дистрибютор)-ийн гэрчилгээ

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны 4 сарын 27-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт FLUKE брэндийн бараа материал нийлүүлэх гэж бичиж) ирүүлнэ үү.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан буюу цаашдын шалгаруулалтанд оруулах боломжтой ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.