Ажил мэргэжил

Урт хугацааны засвар үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2018-12-03
Хаалтын огноо: 2018-12-13 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой” ХХК-н ажиллах хүчний 94% гаруй нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа аюулгүй ажиллагааг ханган, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК - гүний уурхайн төсөл - Засвар үйлчилгээний хэлтэст уурхайн талбарт 10 хоног ажиллаж, 4 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Урт хугацааны засвар үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтэн ажлын байранд шалгаруулж авна.

Энэ албан тушаалын зорилго нь хөрөнгийн ашиглалтын хугацааны туршид хэрэгжүүлэх стратегийг боловсруулж хэрэгжүүлэх, гүний уурхайн хөрөнгийн томоохон зогсолт, хаалтын засвар үйлчилгээг төлөвлөх, хуваарь гаргах, оролцогч талуудад мэдээлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны өндөр гүйцэтгэлтэй ажиллаж, байнга осол зөрчлийг тэглэхийн төлөө хичээл чармайлт гаргах
  • Ноцтой Эрсдэлийг Удирдлага (НЭУ) хөтөлбөрийг дэмжиж хэрэгжүүлэх
  • Бүхий л ажлын удирдлагын үйл ажиллагаануудыг Рио Тинто Бизнес Шийдэл (РТБШ) процессын дагуу явуулах
  • Хөрөнгийн ашиглалтын хугацааны туршид хэрэгжүүлэх стратеги, засвар үйлчилгээний тактикийг хянаж, боловсруулах
  • Мэдээлэгдэх болон гүний уурхайн Уурхайн Үйл ажиллагааны Систем (MOS)-д нэгтгэгдэх сарын болон 3 сарын хуваарийг боловсруулах
  • Гантт график, нөөцийг ачаалах болон сэлбэгт тавигдах шаардлагуудыг багтаасан томоохон зогсолт болон хаалтын засвар үйлчилгээний нарийвчилсан хуваарийн багцуудыг үүсгэх
  • Сайжруулах боломжийг тодорхойлох зорилгоор бүх томоохон зогсолт, хаалтуудад цогц тойм дүгнэлт гаргах
  • Гол оролцогч талуудтай харилцан хаалтын хуваарь болон хөрөнгө солих стратеги зэргийг багтаасан 3 жилийн засвар үйлчилгээний төлөвлөгөөг боловсруулах
  • Ханган нийлүүлэлтийн сүлжээтэй үр ашигтай зохицуулалт хийн, харилцсанаар шаардлагатай сэлбэг хэрэгслийг шаардлагатай үед нь бэлэн байлгах
  • SAPсистем дэх Тэг-д суурилсан төсөв (ZBB)-ийг ашиглан жилийн болон 3 жилийн засвар үйлчилгээний төсвийг гаргах
  • Бараа материалын хянагчидтай хамтран холбогдох хугацааны сэлбэг хэрэгслийн нөөцийн талаарх тойм дүгнэлтийг гаргах

Тавигдах шаардлага

  • Механик инженер эсвэл Авто инженер бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг
  • коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Инженер эсвэл Худалдаагаар мэргэшсэн
  • Монгол болон Англи хэлний харилцааны болон бичгийн өндөр чадвартай
  • Багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай
  • Бусадтай харилцах, илтгэл тавих болон бичгийн ур чадвар сайтай байх
  • 5-с доошгүй жил засвар үйлчилгээний төлөвлөлт/хуваарь гаргалттай холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх
  • 3-с доошгүй жил SAP систем дээр туршлагатай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.