Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой ХХК-ийн Удирдлагын хороонд шинэ гишүүд томилогдлоо

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК-ийн Удирдлагын хороо шинээр дөрвөн гишүүнээр өргөжиж байгаа тухай өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.

Тус компанийн Хуулийн хэлтсийн дарга Цогоогийн Мөнх-Очир, Эрчим хүчний стратеги хөгжлийн хэлтсийн дарга Сүхбаатарын Мөнхсүх, Компанийн хэрэг эрхлэх газрын дарга, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Цэрэвсүрэнгийн Цэрэнхүү, Бизнесийн шинжилгээ, төлөвлөлтийн ахлах менежер Бэгзжавын Дуламсүрэн нар Гүйцэтгэх хорооны гишүүнээр томлогджээ. Ц.Мөнх-Очир албан үүрэгт ажилдаа 2013 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн орох ажээ.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Удирдлагын хороо ийнхүү өргөжиж тэлж байгаа нь Оюу Толгой барилга угсралт, бүтээн байгуулалтаас бизнесийн үйл ажиллагаа бүхий аж ахуйн нэгж болон хувьсан өөрчлөгдөж байгаа үйл явцтай салшгүй холбоотой. Манай шинэ гишүүдийн эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлага Удирдлагын хороог улам бэхжүүлж, компанийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Эдгээр томилгоо өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж байна. Удирдлагын хорооны гишүүдийн тухай мэдээллийг энд дарж үзнэ үү.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.