Ажил мэргэжил

Дэд бүтцийн зохицуулагч (3)

Нээлтийн огноо: 2018-07-20
Хаалтын огноо: 2018-08-03 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүнийн уурхайн төсөл - Уурхайн хяналт, зохицуулалтын хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хувааритайгаар ажиллах гурав (3) Дэд бүтцийн зохицуулагчажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Төлөвлөлтийн зохицуулагч нь бүхэл өдрийн хуваарьт ажил (дэд бүтцийн үйл ажиллагаа болон дэд бүтцийн засвар үйлчилгээний хуваарь гэх мэт)-ыг үр дүнтэйгээр гүйцэтгэх, дэд бүтцийн тоног төхөөрөмж/эд хөрөнгийг хянах, нийт гүнийн уурхайн хяналтын үйл ажиллагааны гүйцэтгэлд дэмжлэг үзүүлэн (үүнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хуваарийн хэрэгжилт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хянах, ослын удирдлага гэх мэтийг багтаах ба зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй) ажиллах үүрэгтэй.Ажил гүйцэтгэж буй ажилтнууд (операторууд эсвэл засварын ажилчид)-ыг шууд удирдахгүй ч энэ ажил үүрэг нь ахлах ажилтануудад дэд бүтцийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон засвар үйлчилгээний үйл ажиллагаануудыг Оюу Толгойн стандартын дагуу үр бүтээлтэй гүйцэтгэхэд хяналт тавихад нь бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллах шаардлагатай.

Үүрэг даалгавар

  • Хариуцсан ажил үүргээ аюулгүй ажиллагааны дүрэм, журамд нийцүүлэн, холбогдох ЭМААБО стандартад бүрэн нийцсэн эсэхийг нягтлахын зэрэгцээ аюулгүй ажиллагааны соёлыг хөгжүүлэхэд туслах.
  • Уурхайн хяналтын бүхий л үйл ажиллагаанд засвар үйлчилгээний хуваарь, засварын явц хэвийн явагдаж буй эсэхэд хяналт тавих
  • Уурхайн хяналтын бүхий л үйл ажиллагаанд суурин тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн явагдаж буй эсэхэд хяналт тавих
  • Багийн бүх гишүүдийн аюулгүй байдлыг хангах, бүх эрсдэлийг тодорхойлж, бууруулж, хяналтдаа авах
  • Гүнийн уурхайд ашиглагдаж буй аргачлал нь шилдэг аргачлал гэдгийг батлан, аюулгүй ажиллагааны байнгын сайжруулалтын соёл болон шилдэг туршлагыг нэвтрүүлэх.
  • Өдөр, шөнийн ээлжид солигдон ажиллах, өөрчлөлтийг хүлээн авах чадвартай байх
  • Дэд бүтцийн болон суурин тоног төхөөрөмжийг хянах
  • Суурин тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний дундын хэрэглээний нөөцийг ‘төсөлд хамгийн сайн’ үр дүнтэй, ил тод байдлаар хуваарилах гэх мэтээр төлөвлөгдөөгүй ажлуудад авч буй хариу арга хэмжээнүүдэд хяналт тавих
  • Суурин тоног төхөөрөмжийн багуудын хооронд үүссэн зөрчлийг идэвхийлэн арилгах ба ‘төсөлд хамгийн сайн’ байх чиглэл эсвэл шийдвэрийн сонголтыг хийх
  • Уурхайн хяналтын ажилтнуудад дэд бүтцийн хяналт болон үйл ажиллагааны журмын талаар сургалт, зааварчилгаа өгөх
  • Уурхайн үйл ажиллагааны ахлахад хуваарийг аюулгүй, үр дүнтэй мөрдөж буй эсэхийг хянахад нь туслах, үүнд явцыг хуваарьтай тулган, явагдаж буй ажлын төлөвийн талаар санал хүсэлт гаргах
  • Гүнийн уурхайн оролцогч талуудтай хамтран ажиллаж тэднээс авсан мэдээлэл холбоо хамааралтай, хэрэгтэй, үнэн зөв эсэхийг нягталж, өгөгдсөн бүх систем, журмыг ашиглаж буй багийг урамшуулах
  • Гүнийн уурхайн багууд төслийг аюулгүй, үр дүнтэйгээр, хуваарьт багтаан гүйцэтгэхэд шаардлагатай MOS (Удирдлагын үйл ажиллагааны систем)-ийн ажиллагаа, системийн хэрэглээг дэмжин, тэргүүлэх
  • Оюу Толгойн Гүнийн уурхайн төсөлд ашиглагдаж буй техникийн системийн хэрэглээг дэмжин, тэргүүлэх
  • Дэд бүтэц, суурин тоног төхөөрөмжийн ахлах ажилтанд төлөвлөгдөөгүй засвар үйлчилгээний ажилд зориулан мэдээлэх, ажлын захиалга болон сэлбэгийн хүсэлт үүсгэхэд нь туслах
  • Эцсийн байдлаар хуваарь гаргаж, хурал/уулзалт зохион байгуулах замаар ажлын удирдлагын явцад оролцох

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер, Инженерчлэл, Процессийн хяналт чиглэлээр бакалавр боловсрол эзэмшсэн байх
  • Уурхайн суурин тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа, засвар эсвэл процессийн хяналтын чиглэлээр 4-с доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Процессийн хяналтын чиглэлийн туршлагатай байх Уурхайн нарийвчилсан төлөвлөлт, систем дээр гардан ажилласан туршлагатай байх
  • Уурхайн мониторинг, хяналт, хяналтын өрөөний системийн туршлагатай байх
  • Засвар үйлчилгээний багыг ахлан ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Засварынн төлөвлөгөө боловсруулалтын программууд дээр ажиллах чадвартай байх
  • MS Office- программууд дээр ажиллах, мэдээллийн дэлгэрэнгүй хүснэгт боловсруулах чадвар
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.