Худалдан авалт

ISE-SGT сүлжээний хэрэгжүүлэлтийн үйлчилгээ ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК боломжит эсхүл туршлагатай компаниудыг “ISE-SGT сүлжээний хэрэгжүүлэлт үйлчилгээ” ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ханган нийлүүлэгч нь ISE-SGT сүлжээний загварыг гаргах болон хэрэгжүүлэхийг дэмжихийн зэрэгцээ мөн доор дурдсан үйлчилгээнүүдийг үзүүлэх хүний нөөцийг нийлүүлнэ. Үүнд:

  • Сүлжээний Удирдлагын Системийн загвар гаргах болон дэмжлэг үзүүлэх,
  • Сүлжээний зайнаас хандалтын шийдлийн зураг төсөл хөгжүүлэх, мэдээллийн урсгалыг ялган тодорхойлох, зайн хандалтын шийдлийн дэд бүтцийн бэлэн байдал болон чадамжийг хангах,
  • Ерөнхий бодлого журмын дагуу эцсийн хэрэглэгчдийг болон төхөөрөмжүүдийг ялган таних, ангилах болон багцлах ажлуудыг гүйцэтгэнэ. Энэ нь шийдэлд шууд нөлөөлөх ба цаашид ISE болон SGT дүрэм бодлогын хэрэгжүүлэлтэд шууд нөлөөлнө.
  • Аль нэгэн үйлдвэрлэгч эсвэл шийдэл гаргагчаас үл хамаарах ерөнхий төвшний бодлого удирдамж боловсруулах. Энэ нь сүлжээний бүхий л объектуудыг ялган таних, бүлэглэн багцлах, харилцан итгэлцэл болон итгэгдсэн холболтуудыг агуулан тодорхойлсон бодлого байна.
  • Төслийн болон шийдлийн анхан шатны суурилуулалт болон хэрэгжүүлэлтийн үе шатанд оролцох
  • Баталгаажсан бодлогуудыг шат дараатай болон бүрэн хяналттайгаар хэрэгжүүлэн мөрдүүлэх
  • Нийт шийдэл ба системийн Гамшгийн үеийн болон Гамшгаас сэргээх төлөвлөгөөг боловсруулах, баталгаажуулан шалгах болон хуваарьт шалгалтуудыг төлөвлөх

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд ороогүй бол “Нэмэлт хавсралт” хэсэгт оруулна уу.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 6-р сарын 04-ны 14:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР