Орон нутаг

Их говийн аялгуу

Үлэг гүрвэлийн мөрийг өвлөн хадгалсан өмнийн цэнхэр говь үлгэрийн гайхамшигт нутаг билээ. Тэлмэн зэрэглээ наадаж, тэмээн сүрэг бэлчсэн шаргал говь нь байгалийн өвөрмөц тогтоц, ховор амьтан, ургамлын ертөнц, түүх, соёлын гайхамшигт өв, эртний ховор нандин дурсгалт зүйлсийн өлгий.

Album Book

Тэнд өвгөд дээдсийн минь үр хойчдоо өвлүүлэн үлдээсэн Оюу толгой хэмээх алт, зэсийн баялаг орд байдаг. Монгол улсын Засгийн газар олон улсын хөрөнгө оруулагчидтайгаа хамтарч, энэхүү баялаг ордыг түшиглэж уурхайн иж бүрэн цогцолбор барьж байгуулан ашиглалтад оруулснаар улс орон урагшлан хөгжихөд хувь нэмрээ оруулж байна. “Оюу толгой” нийгмийн хариуцлагатай компани учраас говь нутаг, говийнхны аж төрөх ёс, түүх, соёлын өв, байгаль орчинг хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд онцгойлон анхаарч, цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг юм. Бид соёлын өвийг хамгаалах хөтөлбөрийнхөө хүрээнд ардын аман зохиол, үлгэр домог, дуу хөгжим, дүрслэх урлагийн өв санг бүртгэх, сэргээх, судлах чиглэлд анхаарал тавьдгаас гадна орчин цагийн сонгодог урлагийн хөгжлийг ч дэмждэг.

Эрхэм сонсогч танд “Их говийн аялгуу” хэмээх энэхүү цомогт “Оюу толгой” компанийн тусгай захиалгаар Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын бүтээсэн “Оюу эрдэнийн говь” симфони чуулбарыг толилуулж байна. Энэхүү чуулбар нь “Их өглөө”, “Хулангийн тоос”, “Зэрэглээ”, “Угалз”, “Сэтгэлийн гүнээс”, “Ханбогдын эгшиглэн”, “Эрин цаг” хэмээх долоон ангиас бүрдсэн юм. Чихнээ яруу эгшиглэх энэхүү чуулбарыг сонсоход үзэсгэлэн төгөлдөр говиор аялах зуураа тэнд өрнөж буй эрин зууны бүтээн байгуулалтын анир чимээг мэдрэх буй за.

Мөн Элчин сайд Г.Батсүхийн шүлэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын хөгжим “Оюу толгой” дууг уг цомогт шингээсэн болно.

Таалан соёрхож, таашаан сонсоно уу.