Төлөөлөн удирдах зөвлөл

You are here

Төлөөлөн удирдах зөвлөл

Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүний бүрэлдэхүүнтэй. ТУЗ-ийн гишүүд өөрийн өргөн мэдлэг, ажлын дадлага туршлагад тулгуурлан шийдвэр гаргалтанд оролцдог.

Галсангийн Батсүх

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Галсангийн Батсүх 2010 оны 6 дугаар сард Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсон.

Г.Батсүх нь 2010 оны 3 дугаар сар хүртэл Монгол улсын Гадаад харилцааны яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар ажиллаж байсан. 2001-2005 онд Монгол улсаас Канад улсад суух элчин сайд бөгөөд Перу, Бразил, Парагвай улсуудыг хавсран суух элчин сайд, 2005-2009 онд Монгол улсаас БНХАУ-д суух элчин сайд бөгөөд Австрали, Шинэ Зеланд, Пакистаныг хавсран суух элчин сайдаар тус тус ажиллаж байв. Тэрээр 1992 оноос дипломат албанд орсон бөгөөд олон улсын худалдааны магистр, мөн олон улсын харилцааны докторын зэрэгтэй. Өмнө нь Монголын үндэсний аялал жуулчлалын газар (Жуулчин нэгтгэл)-т дэд дарга, даргаар  ажиллаж байсан болно.

Крэйг Киннел

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Крэйг Киннел 2013 оны 12 дугаар сард Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Крэйг Киннел 2013 оны 10 дугаар сараас эхлэн тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирлын алба хашдаг бөгөөд Оюу Толгой компанийн бүхий л үйл ажиллагааг, түүнчлэн аюулгүй ажиллагаа, стратеги, бизнесийн хөгжлийн санаачилга зэрэг асуудлуудыг хариуцан ажилладаг. Тэрээр 28 жил уул уурхайн салбарт ажилласан туршлагатай. Крэйг анх Рио Тинтод дадлагажигч оюутнаар орж, олон удирдах албан тушаал хашиж ирсэн билээ. Тэрбээр Рио Тинто компанийн Ураны салбар хариуцсан захирал, Рио Тинто компанийн Төмөр болон Титаны бизнес эрхэлсэн Тэргүүн дэд ерөнхийлөгч зэрэг албыг хашиж байлаа. Оюу Толгой компанид орохоос өмнө, Крэйг гурван жил Рио Тинто компанийн Зэсийн группийн Удирдлагын хорооны гишүүнээр ажиллан Рио Тинтогийн зэсийн орлогыг нэмэгдүүлэх, зэсийн борлуулалт, маркетинг, ложистикийн асуудлыг хариуцаж байлаа. Энэ хугацаанд Оюу Толгойн зэсийн баяжмалыг олон улсын зах зээлийн үнээр худалдах боломжийг бүрдүүлээд зогсохгүй өнгөрсөн онд Оюу Толгой төслийг найдвартай эрчим хүчтэй холбох ажлыг амжилттай хийсэн юм. Крэйг Маркетинг, Эдийн засгийн бакалавр болон Крэнфилдийн Менежментийн сургуулийн бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй билээ.

Даваадоржийн Ганболд

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Даваадоржийн Ганболд 2013 оны 9 дүгээр сард Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Д.Ганболд нь төрийн өмчит 'Эрдэнэс Оюу Толгой' ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Өмнө нь Монгол Улсын тэргүүн шадар сайд, Нийслэлийн засаг даргын орлогчоор тус тус ажиллаж байлаа. Мөн улс төрийн арвин туршлагатай бөгөөд УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны дарга, Төмөр замын Удирдах газрын даргаар тус тус ажиллаж байсан. Тэрээр Эдийн засгийн ухааны доктор цолтой, эдийн засгийн чиглэлээр олон ном, бүтээл туурвин гаргасан.

Чулуунцэрэнгийн Отгочулуу

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Чулуунцэрэнгийн Отгочулуу 2013 оны 9 дүгээр сард Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Ч.Отгочулуу нь Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байна.Үүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр өмнө нь ажиллаж байсан, эдийн засаг, бизнес, менежментийн талаар мэргэжлийн болон эрдэм шинжилгээний ажлын арвин туршлагатай. Мөн түүнчлэн ХАС банкны Зах зээлийн судалгааны хэлтсийн дарга, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирлаар тус тус ажиллаж байлаа. Тэрээр Германы Дрездены Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр 2003 онд төгсөж, Франкфуртын Их Сургуульд мөнгөний бодлогын чиглэлээр магистрын цол хамгаалсан.

Ганзоригийн Тэмүүлэн

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Ганзоригийн Тэмүүлэн 2013 оны 9 дүгээр сард Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Г.Тэмүүлэн нь төрийн өмчит 'Эрдэнэс МГЛ' ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байна. Өмнө нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт Газрын тосны Гэрээлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны чиглэлээр мэргэшсэн. Газрын тосны Бүтээгдэхүүний хуваах гэрээг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай байгуулж байсан өргөн туршлагатай. 2009 онд 'Эрдэнэс МГЛ' ХХК-ийн дэд захирлаар томилогдсон. 2007 оноос эхлэн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах Засгийн газрын ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар болон уг төсөлтэй холбоотой ажлын хэсэг, хороонд ажиллаж ирсэн арвин туршлагатай. Тэрээр олон улсын бодлого судлаач мэргэжилтэй бөгөөд Олон улсын бодлого судлал болон төрийн захиргааны удирдлагын магистрийн зэргийг АНУ-ын 'American University'-д 2005 онд хамгаалсан.

Жан-Себастиан Жак

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Жан-Себастиан 2013 оны 4 дүгээр сард Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Жан-Себастиан Жак Рио Тинто Зэсийн Группийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2013 оны 2 дугаар сард томилогдож 2013 оны 4 дүгээр сарын 25-наас хойш Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Тэрээр анх 2011 оны 10 дугаар сард Рио Тинтод ажилд орж, Зэсийн Группийн Олон Улсын Үйл Ажиллагааг Хариуцсан Захирлын албан тушаалд томилогдон удирдлагын багийг ахалж Өмнөд Африк Улсын Палабора Майнинг Компани, Австрали Улсын Нортпаркес Майнз, АНУ-ын Кеннекот Ийгл Минералз болон Пеббл Майн, Индонези Улсын Сулавеси зэрэг компанид Рио Тинтог төлөөлөн ажиллаж байлаа. Рио Тинтод орохоос өмнө, Жан-Себастиан Жак Европ, Зүүн Өмнөд Ази, Энэтхэг болон АНУ-д хөнгөн цагаан, хөнгөн цагааны хүдэр, хар төмөрлөг зэрэг салбаруудад үйл ажиллагааны болон стратегийн удирдлагын түвшинд 15 гаруй жил ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 2007-2011 онд Тата Стил Группийн стратеги хариуцсан группийн захирал болон гүйцэтгэх хорооны гишүүнээр тус тус ажиллаж байлаа.

Ровена Альбонес

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Ровена Альбонес 2013 оны 9 дүгээр сард Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Ровена нь 2012 оны 5 дугаар сараас эхлэн Рио Тинто компанийн Зэсийн группийн Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байна. Тэрбээр Рио Тинто компанид 1999 оноос эхлэн санхүүгийн болон маркетингийн чиглэлийн нэлээдгүй хариуцлагатай алба хашсан туршлагатай. Үйл ажиллагааны болон томоохон барилга, бүтээн байгуулалтын төслүүдэд санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан. Мөн Рио Тинтог төлөөлөн олон хамтарсан үйлдвэрт удирдах албан тушаалд ажиллаж байлаа. Ровена нь Австралийн Куртины Их Сургуулийг санхүү, эдийн засгийн бакалаврын болон бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэйгээр төгссөн.

Кэй Пристли

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Кэй Пристли 2012 оны 6 дугаар сард Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

2012 оны 5 дугаар сараас хойш тэрээр Туркойз Хилл Ресурс ХХК-ийн гүйцэтгэх ерөнхий захирлаар ажиллаж байна. Хатагтай Пристли өмнө нь Рио Тинто компанийн Зэсийн группт санхүү эрхэлсэн захирал зэрэг гүйцэтгэх албан тушаал хашиж байв. Тэрээр 2006 онд Рио Тинтогийн Кеннекот Юта Копперт санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж эхэлсэн. Пристли Артур Андерсен фирмд 24 жил ажиллахдаа олон улсын эрчим хүч, уул уурхайн компаниудад татварын болон зөвлөх үйлчилгээ үзүүлж мөн гүйцэтгэх удирдлагын олон улсын багийн гишүүнээр ажиллаж байв. Хатагтай Пристли Стоун Энэржи корпорацийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд өмнө нь Палабора Майнинг ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байжээ. 2011 оны 2 дугаар сард Туркойз Хилл Ресурс ХХК-ийн ТУЗ-д томилогдсон байна.

Крис Бэйтман

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Крис Бэйтман 2012 оны 6 дугаар сард Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Крис 2012 оны 5 дугаар сараас хойш Туркойз Хилл Ресурс ХХК-ийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байна. Тэрээр 2010 оноос Рио Тинтогийн очир алмааз ба эрдэс группийн санхүү эрхэлсэн захирал мөн бизнес хөгжлийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байжээ. Мөн 2006 онд Австралийн Эрчим хүчний нөөцийн санхүү эрхэлсэн захирлаар томилогдсон. Үүнээс өмнө тэрээр Рио Тинтогийн Кеннекот Юта Копперт худалдааны болон үйл ажиллагааны ажлууд гүйцэтгэж байсан. Бэйтман мөн Артур Андерсенд найман жил бизнес зөвлөгөөний үйлчилгээ үзүүлж, Кайзер хөнгөн цагаанд санхүүгийн төлөвлөлт, дүн шинжилгээний захирлаар ажиллаж байсан байна.