Хэвлэл мэдээлэл
Онцлох мэдээ

"Mongolia Mining – 2018” олон улсын уул уурхайн үзэсгэлэн Улаанбаатар хотод найм дахь жилдээ зохион байгуулагдлаа.


"Mongolia Mining – 2018” олон улсын уул уурхайн үзэсгэлэн Улаанбаатар хотод найм дахь жилдээ зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Канад, Чех, АНУ, ХБНГУ зэрэг 20 орны 130 орчим аж ахуйн нэгж оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа. "Оюу толгой" компани "Монгол үйлдвэрлэв" худалдан авалтын бодлого, төлөвлөгөөний талаар танилцууллаа.
Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авснаар аюулгүй, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болохоос гадна ажлын байр нэмэгдэх, шинэ технологи нутагших, шинэ бүтээгдэхүүн бий болох зэрэг боломжуудыг нээж байна. “Оюу толгой” компани 2017 оны эцсийн байдлаар 1,146 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 669 нь үндэсний компани ба 2017 онд үндэсний худалдан авалт 336 сая ам.долларт хүрсэн байна. “Оюу толгой”-н худалдан авалтын бодлого, төлөвлөлтийн талаар танилцуулгыг эндээс үзээрэй.



“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.