Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” 2015 оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

“Оюу толгой” компани 2015 оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

Онцлох зүйлс:

  • Ажилласан 200 мянган цаг тутам дахь бүх гэмтэл бэртэлийн давтамж 0.22 гэсэн аюулгүй ажиллагааны сайн үзүүлэлттэй ажиллав.
  • 2015 оны нэгдүгээр улирлын үзүүлэлттэй харьцуулахад 2015 хоёрдугаар улиралд баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, үйл ажиллагаа эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
  • Хувьцаа эзэмшигчид Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурав.
  • Долдугаар сарын 9-ний өдөр “Оюу толгой” компани анхны бүтээгдэхүүнээ экспортод гаргасны хоёр жилийн ойг тэмдэглэв.

2015 оны нэгдүгээр улирлын үзүүлэлттэй харьцуулахад 2015 оны хоёрдугаар улиралд баяжмал үйлдвэрлэл 64.6 хувиар өссөн. Үүнд, үйлдвэрлэл болон өндөр агуулгатай хүдэр 20.1 хувиар өссөн хүчин зүйлс нөлөөлсөн байна. “Оюу толгой” компанийн хувьд 2015 оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн хэмжээ үйл ажиллагаа эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрсэн юм. 2015 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад баяжмал дахь зэсийн хэмжээ 64.5 хувиар, алтны агуулга 178.1 хувиар тус тус өссөн байна.

“Оюу толгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ “Бид 2015 оны хоёрдугаар улиралд аюулгүй ажиллагааны хувьд бусад салбар нэгжүүдээсээ хамгийн сайн үзүүлэлттэй ажилласан. Үүний зэрэгцээ хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн хэмжээ маш сайн байж, баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ үйл ажиллагаа эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн нь уурхайн олборлолт өндөр агуулгатай хэсэгт нэвтэрсэнтэй холбоотой юм.

Түүнчлэн, 2015 оны хоёрдугаар улиралд Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэхүү чухал гэрээ нь Оюу толгойн нөөцийн 80 орчим хувь оршиж буй далд уурхайн бүтээн байгуулалтыг хэрхэн явуулах талаар тодорхой заасан хөтөч юм.

Мөн долдугаар сарын 9-ний өдөр “Оюу толгой” компани анхны бүтээгдэхүүнээ экспортод гаргасны хоёр жилийн ой тохиосон. Энэ бол бидний хувьд маш чухал үйл явдал бөгөөд олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээний зэсийн компани болох нэг алхам юм” хэмээн цохон тэмдэглэлээ.

2015 оны хоёрдугаар улирлаас Оюу толгой өндөр агуулгатай хүдэрт хүрч эхэлсэн. 2015 оны хоёрдугаар хагаст өндөр агуулгатай хүдэр боловсруулсан хэвээр байх төлөвтэй байна. Туркойз Хилл компанийн зүгээс “Оюу толгой” компанийг 2015 онд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алтны агуулгатай баяжмал үйлдвэрлэнэ хэмээн хүлээж байна.

Одоогийн байдлаар Оюу толгойн баяжуулах үйлдвэрийг хоёр долоо хоногийн хугацаатай зогсоож, төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийхээр зэхэж байна.

Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд тавдугаар сард гарын үсэг зурсны дагуу Туркойз Хилл болон Рио Тинто компани Төслийн санхүүжилтийг нарийвчилж, далд уурхайн Техник эдийн засгийн үндэслэлд тодотгол хийж байна. Туркойз Хиллийн хувьд 2015 оны эцсээр төслийн санхүүжилтийг батлахаар төлөвлөж байна.

Оюу толгой”-н үйлдвэрлэлийн талаарх мэдээлэл
Бүх мэдээлэл нь нийт үйлдвэрлэл болон борлуулалтыг 100 хувиар илэрхийлсэн болно


“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.