Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компани Далд уурхай хариуцсан Ерөнхий менежер томиллоо

Монгол Улс, Улаанбаатар хот,


“Оюу толгой” компани Далд уурхай хариуцсан Ерөнхий менежерийн албан тушаалд Грег Фийлдийг томиллоо. Энэхүү албан тушаал нь Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой албан тушаалуудын нэг бөгөөд “Оюу толгой” компанид далд уурхайн бүтээн байгуулалтыг ажлыг амжилттай урагшлуулахаар хийгдэх гол томилгоонуудын анхных нь болж байна.

Грег Фийлд нь энэ албан тушаалд томилогдсоноор Оюу толгойн далд уурхайн бэлтгэл ажлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэнэ.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил нь манай бизнесийн урт хугацааны ирээдүйн нэг чухал хэсэг. Грег Фийлдийг энэ чухал албан тушаалд томилж байгааг дуулгахдаа бид таатай байна. Грег “Оюу толгой” компанид олон чиглэлийн ажил хариуцаж ирсний зэрэгцээ далд уурхайн блокчлон олборлолтын төслүүд болон уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр олон улсад ажиллаж байсан арвин туршлагатай. Тиймээс түүнийг далд уурхайн ажилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Грег Фийлд нь өмнө “Оюу толгой” компанид олон үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд хамгийн сүүлд Дэд бүтэц, үйлчилгээний хэлтсийн Ерөнхий Менежерээр ажиллаж байсан юм. Тэрээр Ази, Африк, болон Австрали тивд уул уурхайн салбарт 20 гаруй жил ажилласан ба Оюу толгойн далд уурхайд хэрэглэгдэх блокчлон олборлох арганд мэргэшсэн арвин туршлагатай.

“Оюу толгой” компанид ажиллаж эхлэхээсээ өмнө Грег Фийлд Австрали дахь Аргайлын алмазны уурхайд Үйл ажиллагааны бэлэн байдал хариуцсан Ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байсан. Тэрээр Йоханнесбургийн их сургуулийг уул уурхайн инженерийн мэргэжлээр төгсчээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.