Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

М. Зоригт сайд Оюу толгой уурхайд айлчиллаа

Монгол Улс, Өмнөговь аймаг,


“Оюу толгой” компани УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд, М.Зоригтыг 9 дүгээр сарын 26-нд уурхайдаа хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцууллаа.

Танилцуулгыг Эрдэнэс Оюу толгой компанийн дэд захирал Д.Даваадорж болон “Оюу толгой” компанийн төлөөлөл явуулж, үйл ажиллагааныхаа сүүлийн үеийн мэдээллийг өгч, М.Зоригт сайдтай бүс нутгийн зам, тээврийн асуудал буюу өмнийн говийн экспортын бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд хүргэх талаар санал солилцлоо.

М.Зоригт сайд зам, тээврийн асуудлуудын талаар анхааран ажиллаж, Монголын компаниудад бүтээгдэхүүнээ зах зээлд экспортлоход өндөр хүчин чадалтай, найдвартай гарц хэрэгтэй гэдгийг бүрэн дэмжлээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.