Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Оюу толгой компани 3 дугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

"Оюу толгой” компани 2015 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

Онцлох зүйлс:

  • Ажилласан 200,000 цаг тутам дахь бүх гэмтэл, бэртлийн давтамж 0,31 гэсэн аюулгүй ажиллагааны сайн үзүүлэлттэй ажиллав.
  • Үйлдвэрлэлийн хэмжээ тайлант улиралд хамгийн өндөр түвшинд хүрлээ.
  • Экспортолсон баяжмалын хэмжээ 1.5 сая тонн боллоо.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Оюу толгой компани өнгөрсөн улирлын амжилтдаа тулгуурлан, үйлдвэрлэлийн хэмжээг шинэ түвшинд хүргэлээ. Есдүгээр сарын байдлаар экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ 1.5 сая тоннд хүрч, энэ оны хоёрдугаар сард нийт 1 сая тонн баяжмал ачсан амжилтаа улам батжуулж чадлаа.

“Бид аюулгүй ажиллагаанд гол анхаарлаа хандуулан, зах зээл тогтворгүй энэ цаг үед өрсөлдөх чадвар, тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор бүтээмжээ дээшлүүлж ажиллаж байна. Үйл ажиллагааны үзүүлэлтүүд бидний стратеги амжилттай хэрэгжиж буйн нотолгоо болж байна.” хэмээн онцлон тэмдэглэлээ.

2015 оны 3 дугаар улиралд өмнөх улирлаас 8.5 хувиар илүү хүдэр олборлосон нь технологийн тээврийн замыг богиносгох, бүтээмжийг нэмэгдүүлэх үе шаттай арга хэмжээний үр дүн юм. Хүдрийн агуулгаас улбаалан баяжмал дахь зэсийн хэмжээ 1.3 хувиар мөн өслөө. Алтны өндөр агуулгатай хэсгээс олборлолт хийх ажил бага зэрэг удааширснаас баяжмал дахь алтны агуулга өмнөх улирлаас 48.5 хувиар буурсан. Ил уурхайн өндөр агуулгатай хэсгээс олборлолт хийснээр зэс, алтны үйлдвэрлэл дараагийн улиралд өсөх таамагтай байна.

Туркойз хилл компани энэ онд Оюу толгойгоос 175,000-195,000 тонн зэс, 600,000-700,000 унци алт үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалж байна. Мөн тус компани зэсийн үйлдвэрлэл дээд түвшинд, алтны үйлдвэрлэл дунд түвшинд байхаар төлөвлөж байна.

Энэ оны 8 дугаар сард Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд Оюу толгойн ТЭЗҮ-ийг хүлээлгэн өгсний зэрэгцээ далд уурхайн бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна. Хөрөнгө оруулалтын зардлыг шинэчлэн тооцох ажил үргэлжилж буй бөгөөд 2016 оны 1 дүгээр улиралд дуусна. Далд уурхайн бэлтгэл ажилд: Захиалагчийн болон гол гэрээлэн гүйцэтгэгчийн багийг сонгон шалгаруулах, тооцооллыг нягтлах, нарийвчилсан инженерингийн тооцоолол, далд уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажлыг дахин эхлүүлэхэд эхний ээлжинд шаардагдах тоног төхөөрөмж, барааг худалдан авах зэрэг багтаж байна. Туркойз хилл компани Оюу толгойн далд уурхайн төслийн санхүүжилтийг 2015 онд багтаан эцэслэж, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэрийг 2016 оны 2 дугаар улирлын эхэн үед гаргах төлвөө мөн хэвээр хадгалж байна.

“Оюу толгой”-н үйлдвэрлэлийн мэдээ
Бүх мэдээ нь үйлдвэрлэл, борлуулалтыг бүрэн хэмжээнд тусгасан болно.


“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.