Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан нийт мөнгөний дүн 5.13 тэрбум ам.доллар буюу 10.2 их наяд төгрөгт хүрлээ

Монгол Улс, Улаанбаатар хот,

  • Аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ бататгав
  • Ус дахин ашиглах үзүүлэлтээ өндөр түвшинд хадгалж, 85 гаруй хувьд хүргэв
  • 2015 оны 9 дүгээр сарын эцсийн байдлаар 192 сая ам.доллар буюу 383 тэрбум төгрөгийн татвар төллөө
  • Үндэсний ханган нийлүүлэгчдээс 209 сая ам.доллар буюу 417 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авав

2010 оноос 2015 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд “Оюу толгой” компанийн Монголд зарцуулсан нийт мөнгөн дүн 5.13 тэрбум ам.доллар буюу 10.2 их наяд төгрөгт хүрсэн тухай тус компаниас өнөөдөр мэдээллээ.

Компаниас шинэчлэн гаргасан Тойм мэдээнд усны үр ашигтай зарцуулалт, усны дахин ашиглалт, аюулгүй ажиллагаа зэрэг салбартаа тэргүүлж буй олон үзүүлэлтийг багтаасны зэрэгцээ төлсөн татвар, хангамж, худалдан авалтын чиглэлээр өнөөдрийг хүртэл зарцуулсан хөрөнгийн хэмжээг танилцуулжээ.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн бүтээмж, болон бусад үндсэн чиглэлээр ахиц дэвшилтэй нэг улирлыг үдлээ. Энэ улирлын дүнгээр бидний дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 5.13 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнд Монгол Улсын төсөвт байгууллагуудад төлж буй татвар, хураамж, ажилчдын цалин, Монголын компаниудтай худалдан авалт хийсэн дүн зэрэг багтаж байна.”

“Энэ улирлын тойм мэдээ нь “Оюу толгой” компанийн хүрсэн амжилт, цаашдын боломж, бололцоог нээн харуулахын зэрэгцээ бидний ахиц дэвшлийг тодорхойлж байна” гэж тэмдэглэн хэллээ.

“Оюу толгой” компани 2015 оны 3 дугаар улиралд аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ бататгаж, нийт осол гэмтлийн давтамжийн үзүүлэлтийг 0.31 болгон бууруулж, өмнөө тавьсан зорилтоо биелүүлсэн төдийгүй Рио Тинто группийн хэмжээнд тэргүүлэгчдийн нэг боллоо. Түүнчлэн “Оюу толгой” компани өмнөх улирлынхаа үйлдвэрлэлийн хэмжээг энэ улиралд давуулан биелүүлж шинэ амжилт тогтоов.

Тойм мэдээ нь аюулгүй ажиллагаа, байгаль орчны гүйцэтгэл, боловсон хүчин, хангамж, худалдан авалт, татвар төлөлт болон нийгэм, боловсролын чиглэлийн хөрөнгө оруулалт зэрэг ажлын үзүүлэлтээр олон нийтэд тогтмол тайлагнах зорилготой.

Хэвлэлд өгөх тайлбар:
Ханш: 1 ам.доллар = 1993.79 төгрөг (Эх сурвалж: Монгол Банкны 2015 оны 9 дүгээр сарын тайлан)

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.