Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” 2015 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

“Оюу толгой” компани 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болсон гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

Онцлох зүйс:

  • “Оюу толгой” компани 2015 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар аюулгүй ажиллагааны өндөр сайн үзүүлэлттэй буюу сүүлийн 9 сард ажилласан 200,000 цагт ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.31 байлаа.
  • “Оюу толгой” компани 2015 оны гуравдугаар улиралд 226,000 тонн баяжмал борлуулж, 431.7 сая ам.долларын орлого олсон нь өмнөх хоёрдугаар улирлаас 2.5%-иар илүү байна. Энэ нь зэсийн үнэ буурсан хэдий ч борлуулалтын хэмжээг нэмэгдүүлж чадсанаар орлогын зөрүүг хэсэгчлэн нөхөж чадсаныг харуулж байна.
  • 2015 оны гуравдугаар улиралд “Оюу толгой” уурхайн үйлдвэрлэл урьд өмнөхөөс хамгийн их хэмжээнд хүрсний зэрэгцээ 2015 оны долдугаар сард баяжуулах үйлдвэрт төлөвлөгөөт зогсолт хийсэн хэдий ч үйлдвэрлэсэн баяжмал болон баяжмал дахь зэсийн хэмжээ 2015 оны хоёрдугаар улирлынхтай ижил байлаа.
  • Хүдэр дэх зэсийн агуулга өндөр байсан тул 2015 оны гуравдугаар улиралд баяжмал дахь зэсийн хэмжээ 1.3%-иар нэмэгдсэн бол алтны агуулга өндөртэй хүдрийн биетэд харьцангуй хожуу хүрсний улмаас баяжмал дахь алтны хэмжээ 2015 оны хоёрдугаар улирлынхаас 48.3%-иар буурсан байна.
  • Ил уурхайн өндөр агуулгатай хүдрийн биетийг олборлож эхэлсэнээр 2015 оны дөрөвдүгээр улирлын зэс, алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас нэмэгдэнэ гэж үзэж байна.
  • Гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжлэхийн зэрэгцээ ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтын тооцоог шинэчлэх ажлыг хийж байгаа ба 2016 оны нэгдүгээр улиралд дуусгахаар төлөвлөж байна.
  • “Оюу толгой” компанийн 2016 онд үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын 80%-ийг борлуулах борлуулалтын гэрээ байгуулаад байна.
  • Туркойз хилл ресурс компани 2015 онд Оюу толгойгоос 175,000-195,000 тонн зэс, 600,000- 700,000 унци (17,009-19,844 кг) алт үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалж байна.
  • Туркойз хилл ресурс компани 2015 оны эцсээр төслийн санхүүжилтийн гэрээг байгуулж, 2016 оны эхээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргана гэсэн төлвөө мөн хэвээр хадгалж байна.

“Оюу толгой” компани аюулгүй ажиллагаанд үргэлж онцгой анхааран ажиллаж байгаа бөгөөд уурхайн удирдлагын зүгээс аливаа эрсдэл, гэмтэл бэртлийг бууруулахын төлөө тууштай ажиллаж байна. “Оюу толгой” компани 2015 оны есдүгээр сарын 30-ны байдлаар аюулгүй ажиллагааны маш сайн гүйцэтгэлтэй буюу сүүлийн 9 сард ажилласан 200,000 цагт ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.31 байлаа.

2015 оны гуравдугаар улирлын орлого 2015 оны хоёрдугаар улирлынхтай харьцуулбал 2,5 хувиар нэмэгдэв. Орлого нэмэгдсэн нь зэс, алтны баяжмалын борлуулалт нэмэгдсэнийг харуулж буй бөгөөд ингэснээр зэсийн үнийн уналтыг хэсэгчлэн нөхөж чадлаа. 2015 оны гуравдугаар улиралд метал тус бүрээс олсон нийлбэр орлого нэмэгдсэн нь энэ улиралд өмнөх хоёрдугаар улиралд үйлдвэрлэсэн зэс, алтны өндөр агуулгатай баяжмалын нөөцийг борлуулсны үр дүн юм. Зэсийн үнэ буурсны нөлөөгөөр нийт ахиуц ашиг 2015 оны хоёрдугаар улиралд 46.4 хувь байсан бол энэ улиралд 41.6 хувь болж буурсан.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ “Аюулгүй ажиллагааг хангах, бүтээмжийг нэмэгдүүлэх нь бидний нэн тэргүүнд чухалчлах зүйл байсаар байх бөгөөд бид энэ улиралд аюулгүй ажиллагааны маш сайн үзүүлэлттэй, урьд урьдынхаас илүү бүтээмжтэй байж бодит ахиц дэвшил гаргаж чадлаа. Хамгийн сүүлд л гэхэд 11-р сарын 4-ны өдөр Улаанбаатар хотноо Гүний уурхайн бүтээн байгуулалтын Ханган нийлүүлэгчдийн форум маш амжилттай болж өнгөрсөн нь “Оюу толгой” төслийн цар хүрээ хийгээд дэлхийн түвшинд хүрсэн, тогтвортой үйл ажиллагаатай, өрсөлдөх чадвартай зэсийн бизнесийг цогцлоон байгуулах бидний үүрэг амлалтыг нотлон харуулж байна” гэсэн юм.

2015 оны гуравдугаар улиралд “Оюу толгой” уурхайн үйлдвэрлэл урьд өмнөхөөс хамгийн их хэмжээнд хүрсний зэрэгцээ 2015 оны долдугаар сард баяжуулах үйлдвэрт төлөвлөгөөт зогсолт хийсэн хэдий ч үйлдвэрлэсэн баяжмал болон баяжмал дах зэсийн хэмжээ 2015 оны хоёрдугаар улирлынхтай ижил хэмжээтэй байлаа.

Хүдэр тээвэрлэлтийн замыг богиносгосон хийгээд бүтээмжийг нэмэгдүүлэх санаачлагуудын үр дүнд 2015 оны гуравдугаар улиралд олборлосон бүтээгдэхүүнийн хэмжээ өмнөх улирлынхаас 8.5 хувиар нэмэгдсэн. Мөн хүдэр дэх зэсийн агуулга өндөр байсан тулд баяжмал дах зэсийн хэмжээ 2015 оны гуравдугаар улиралд 1.3 хувиар нэмэгдсэн. Харин алтны агуулга өндөртэй хүдрийн биетэд таамаглаж байснаас хожуу хүрсний улмаас баяжмал дах алтны хэмжээ 2015 оны хоёрдугаар улирлынхаас 48.3%-иар буурсан байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл
Оюу толгойн 2015 оны ТЭЗҮ-ийг шинэчлэн 2015 оны наймдугаар сард Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэж өгсөн. Гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байгаагийн зэрэгцээ ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтын тооцоог шинэчлэх ажил явагдаж байгаа ба 2016 оны нэгдүгээр улиралд дуусгахаар төлөвлөж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил гэдэгт өөрийн болон ЗТХБУМ-ийн багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тооцооллыг шинэчлэх, нарийвчилсан зураг төсөл боловсруулах, гүний уурхайн хөндлөн малталтын ажлыг дахин эхлүүлэхэд зайлшгүй шаардлагатай гол гол ажилд шаардагдах тоног төхөөрөмж, материалыг эртнээс худалдан авах зэрэг ажлууд багтана. Нэгдүгээр босоо амны барилга байгууламж, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн арчилгаа, үйлчилгээний ажлуудыг үргэлжлүүлэн хийсээр байна. Туркойз хилл ресурс 2016 оны хоёрдугаар улирлын эхээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлэх шийдвэр гаргана гэж тооцоолж байгаа.

Төслийн санхүүжилтэнд 2015 оны эцэс гэхэд гарын үсэг зурна гэж үзэж байгаа. 2015 оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлагийн хүсэлтийн дагуу “Оюу толгой” төслийн санхүүжилттэй холбоотойгоор тус агентлагаас баталгаа гаргахад хүлээн авагч улсын хувьд зөвшөөрөл өгч гарын үсэг зурсан. Хүлээн авагч улсын зөвшөөрөлд гарын үсэг зурсан нь төслийн санхүүжилтийг шийдвэрлэхэд чухал үйл явдал болсон. Олон улсын санхүүгийн байгууллагуудын дотоод хяналтаар оруулж, батлуулахаар төслийн санхүүжилтийн мэдээллийн товхимлыг 2015 оны аравдугаар сард талуудад хүлээлгэн өгсөн.

Үйл ажиллагааны хураангуй
Ил уурхайн өндөр агуулгатай хүдрийн биетийг олборлож эхэлсэн тул 2015 оны дөрөвдүгээр улирлын зэс, алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас нэмэгдэнэ гэж үзэж байна.

Туркойз хилл ресурс компани “Оюу толгой”-н баяжуулах үйлдвэрээс 2015 онд 175,000-195,000 тонн зэс, 600,000- 700,000 унци (17,009- 19,844 кг) алт үйлдвэрлэнэ гэсэн төлвөө хэвээр хадгалж байна. Мөн зэсийн үйлдвэрлэлийг дээд түвшинд, алтны үйлдвэрлэлийг дунд түвшинд байна гэж тооцоолж байна.

2015 оны капитал зардал ойролцоогоор 120 сая ам.доллар байх төлөвтэй байгаа бөгөөд түүнээс 115 сая ам.доллар орчим нь урсгал капитал байх юм. Компани өмнө нь капитал зардалд ойролцоогоор 230 сая ам.доллар, үүнээс 185 сая ам.доллар орчим нь урсгал капитал байна гэсэн төлөв гаргаж байсан юм. Зардал ийнхүү буурсан нь олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үр ашигтай байлгаж, мөн онд уурхайн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, хөрөнгийн ашиглалтыг оновчтой болгосны үр дүн юм.

Одоогийн байдлаар 2015 оны үйл ажиллагааны мөнгөн урсгал 900 сая орчим ам.доллар байхаар байна. Компани өмнө нь үйл ажиллагааны мөнгөн урсгалыг ойролцоогоор 1 тэрбум ам.доллар байна гэж үзэж байсан. Ийнхүү буурсан нь энэ оны турш үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулснаас улбаатай бөгөөд уг буурсан дүнд 2015 оны тавдугаар сард байгуулсан гүний уурхайн төлөвлөгөөтэй холбоотой нэг удаагийн зардал болон гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын зардал багтаагүй.

“Оюу толгой” компанийн 2016 онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн баяжмалын 80%-ийг борлуулах борлуулалтын гэрээ байгуулаад байгаа.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхааралд:

  • “Туркойз хилл” компанийн энэхүү мэдээллийн бүрэн эх нь goo.gl/OSnjnh хуудсанд бий.
  • 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Туркойз хилл” компани Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ын дагуу санхүүгийн тайлангаа гаргаж эхэлсэн бөгөөд доорх хүснэгтэд үзүүлсэн санхүүгийн бүх үзүүлэлтийг шинээр мөрдөж эхэлсэн СТОУС-ын дагуу гаргасан болно.
  • “Оюу толгой”-н санхүүгийн гол үзүүлэлтүүд (“Туркойз хилл” компаниас нийтэд мэдээлснээр)

** Үйл ажиллагааны бэлэн мөнгөн зардал зэрэг үзүүлэлтүүдийг санхүүгийн тайланд нийцүүлэхдээ Туркойз хилл ресурс компанийн MD&A буюу тайлан ба цаашдын төлөвийн хэсгийн (Холбоос дээр буй) 18-р хуудасны “Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн бус зарчимд хамаарагддаггүй хэмжүүр” (NON-GAAP MEASURES) хэмээх 14-р хэсгийг ашиглана уу.

  1. 2015 оны 3-р улирлын нийт дүнд 4.0 сая ам долларын тохируулга багтаж байгаа. Энэ нь хайгуул, үнэлгээний зардлыг хүлээн зөвшөөрөх Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын дагуу хийгдсэн буюу өмнөх улиралд капиталжуулсан гүний уурхайн үнэлгээний зардлын дүнг бууруулсан тохируулга юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.