Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Oюу толгой” компани 2014 оны 4 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа гаргалаа

Монгол улс, Улаанбаатар хот - “Оюу толгой” ХХК 2014 оны 4 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

“Оюу толгой” ХХК тайлант улиралд нийт 50,300 тонн зэс (баяжмал дахь агууламж), 278,000 унци алт (баяжмал дахь агууламж) үйлдвэрлэв.

Хүдэр дэх агуулга өндөр байсан учир металлын үйлдвэрлэл өмнөх улирлуудынхаас нэмэгдэв. 2014 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрт гал гарч үйлдвэрлэлийн хэмжээнд бага хэмжээгээр нөлөөллөө. Галын улмаас учирсан гэмтлийг 2015 оны 1 дүгээр сарын 2-ны байдлаар бүрэн засварлаж, Баяжуулах үйлдвэр дахин бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ.

2014 онд нийт 148,400 тонн зэс (баяжмал дахь агууламж), 589,000 унци алт (баяжмал дахь агууламж) үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд тусгасантай нийцэж байна. Маркетинг, ложистикийн ажиллагаа 2014 оны туршид сайжирсны зэрэгцээ 4 дүгээр улиралд борлуулалт жигд байсны үр дүнд оны эцсийн байдлаар агуулах дахь баяжмалын нөөцийг зохистой хэмжээнд хүргэлээ.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Оюу толгой шинэ тутам бизнес хэдий ч 2014 онд бүтэн жил тасралтгүй үйлдвэрлэл явуулсан анхны жилээ амжилттай үдэж, ахиц дэвшилтэй ажиллалаа. Бэрхшээл сорилт багагүй энэ оныг Оюу толгойн хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлж, борлуулалтыг нэмэгдүүлсэн үзүүлэлттэй дуусгаж байна.

Ингэснээр бид 2015 онд буй болсон өсөлтийг хадгалж, үр ашгийг нэмэгдүүлэх бололцоотой болохын зэрэгцээ Оюу толгойн бүх оролцогч талуудад үр өгөөжөө өгөх, аюулгүй ажиллагааг эрхэмлэсэн, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэр болох замд гаргана гэдэгт бат итгэж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

2015 онд Оюу толгой 175,000 - 195,000 тонн зэс (баяжмал дахь агууламж), 600,000 -700,000 унци алт (баяжмал дахь агууламж) үйлдвэрлэх төлөвтэй байна.

Оюу толгойн үйлдвэрлэлийн мэдээ

Бүх мэдээ нь үйлдвэрлэл, борлуулалтыг бүрэн хэмжээнд тусгасан болно

Оюу толгойн үйлдвэрлэлийн үзүүлэлт 2013 оны 4-р улирал 2014 оны 1-р улирал 2014 оны 2-р улирал 2014 оны 3-р улирал 2014 оны 4-р улирал 2014 он 2013 он
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) 21,956 21,621 16,861 19,493 18,944 76,919 72,032
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) 7,835 5,560 7,778 7,029 7,505 27,872 20,317
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (хүдрийн агуулга)
Зэс(%) 0.49 0.52 0.53 0.59 0.74 0.60 0.47
Алт (г/т) 0.41 0.49 0.60 0.80 1.46 0.86 0.36
Мөнгө (г/т) 1.44 1.52 1.57 1.64 1.65 1.60 1.39
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) 129.5 102.9 140.0 134.1 186.7 563.6 290.0
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) 25.4 24.6 25.8 27.3 26.9 26.3 26.4
Нийт үйлдвэрлэсэн металлууд
Баяжмал дахь зэс (‘000 тонноор) 32.9 25.3 36.2 36.6 50.3 148.4 76.7
Баяжмал дахь алт (‘000 унциар) 74 66 113 132 278 589 157
Баяжмал дахь мөнгө (‘000 унциар) 208 163 229 216 286 893 489
Борлуулсан баяжмал дахь металлууд
Баяжмал дахь зэс (‘000 тонноор) 6.1 13.1 51.6 53.6 67.6 185.8 6.1
Баяжмал дахь алт (‘000 унциар) 10 28 126 144 263 561 10
Баяжмал дахь мөнгө (‘000 унциар) 36 78 309 323 383 1,093 36
Металл авалт (%)
Зэс 86.4 87.9 87.6 89.3 90.7 89.1 81.6
Алт 71.2 75.5 74.8 74.8 78.6 76.6 66.1
Мөнгө 57.2 59.3 58.6 58.6 71.6 62.3 54.2


“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.