Бидний тухай

Манай компани

“Оюу толгой” бол Монгол Улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюу толгой” компани (34 хувь), Канад улсын “Туркойз Хилл Ресурс” (66 хувь) компанийн хамтран эзэмшдэг Монголын компани юм. “Туркойз Хилл Ресурс” компани Торонто, Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан, Рио Тинто компанийн шууд бус эзэмшлийн компани юм. Рио Тинто энэхүү түншлэлийн өмнөөс “Оюу толгой” төслийн менежментийг хариуцдаг.

Уул уурхайн бизнесийн бүхий л чиглэлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн Удирдлагын баг “Оюу толгой” компанийн үйл ажиллагааг удирдан явуулдаг бөгөөд уг баг нь компанийн стратегийн төлөвлөгөөг удирдан чиглүүлдэг. Харин бүх хувьцаа эзэмшигчдийн төлөөллөөс бүрдсэн Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн стратегийн чиглэлийн дагуу шийдвэр гаргах, хяналт тавих үүрэг гүйцэтгэдэг.

2015 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар “Оюу толгой”-н нийт ажиллах хүчний 95 гаруй хувийг монгол иргэд бүрдүүлж байгаа бөгөөд тэдний 21.7 хувийг Өмнөговь аймгийн иргэд эзэлж байна.

“Оюу толгой” компани “Бидний ажлын арга барилхэмээх бизнесийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажилладаг. “Бидний ажлын арга барил” нь “Оюу толгой”-д ажилладаг хүн бүрийн өдөр тутмын ажлаа эрхлэн явуулах зан төлөв болон бизнесийн шийдвэр гаргахдаа баримтлах үндсэн зарчмуудыг тодорхойлдог. Үүнд байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах, авлигаас сэргийлэх стандартууд болон ажилчдын эрх, үүрэг багтана.