Бидний тухай

Алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратегийн чиглэл

Бид “Алсын хараа - Манай ирээдүй” буюу компанийнхаа алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратегийн чиглэлийг удирдамж болгон ажилладаг.

‘Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ” гэсэн алсын хараа нь манай компани хаа хүрэхээр тэмүүлж байгааг илтгэнэ. Бид байгалийн эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэн, хувь нийлүүлэгчид болон оролцогч талууддаа үнэ цэн бий болгож, Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд хувь нэмэр оруулна.

Бидний эрхэм зорилго бол ‘аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах’-д оршино. Энэ нь бидний урт хугацааны зорилт мөн. Бид аюулгүй ажиллагааг хамгаас нэн тэргүүнд тавин ажилладаг. Манай ажиллагсад өдөр бүр гэртээ харихдаа гэмтэл бэртэлгүй, эсэн мэнд байх нь хамгаас чухал. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг зэсийн бизнесийн хувьд олон улсын зах зээлийн орчинд өрсөлдөхүйц, үр ашигтай үйл ажиллагаа бүхий, Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг компани байх ёстой.

Бид амжилтад хүрэхийн тулд ажлаа зөв, шударгаар хийх ёстой. “Бидний ажлын арга барилхэмээх бизнесийн ёс зүйн хэм хэмжээг дэлхийн аль ч өнцөгт, ямар ч ажилд баримталдаг.

Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллахдаа хүндэтгэл, хариуцлага, ёс зүй, хамтын зүтгэл гэсэн үнэт зүйлсийг мөрддөг.

Бид хүрээлэн буй орчин, бүс орон нутагтаа хүндэтгэлтэй хандаж, бие биеэ хүндэлж, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, сайн сайхан амьдралд нь санаа тавин, тогтвортой хөгжлийг ямагт дэмжин ажиллана.

Бид ямар ч ажлыг ёс зүйтэй гүйцэтгэдэг. Аливаа ажлыг ёс журмын дагуу, үнэнч шударгаар гүйцэтгэх нь бидний амжилтын үндэс юм.

Хамтын зүтгэл нь бид нэг нэгэнтэйгээ хамтран ажилласнаар хамгийн сайн үр дүн, ололт амжилтад хүрдэг гэдгийг илтгэнэ.

Бид аливаа үйлдэл, шийдвэр, гарах үр дагавар бүхэндээ хариуцлагатай ханддаг.

Эрхэм зорилгоо биелүүлэх арга замыг манай стратеги тодорхойлно. Манай стратеги дөрвөн үндсэн чиглэлтэй байна:

  • Хамт олон
    Бид аюулгүй, урам зоригоор дүүрэн ажлын орчинг бий болгож, аюул осолгүй ажилладаг, сайн үр дүнг бүтээлцэхийг зорьсон чадварлаг хамт байхад төвлөрдөг.
  • Хамтын ажиллагаа
    Бид үүрэг амлалтаа биелүүлэхийн тулд үйл ажиллагаагаа явуулдаг орон нутгийнхаа оролцогч талууд, ажиллах хүч, ханган нийлүүлэгчид болон хамтрагч нартайгаа нягт түншлэн ажилладаг.
  • Зах зээл дэх байр суурь
    Бид урт хугацаандаа бага зардлаар ихийг бүтээж, дэлхийн шилдэг таван уурхайн нэг болоход төвлөрөн ажилладаг.
  • Гүйцэтгэл
    Бид өрсөлдөх чадвар, бүтээмжээ сайжруулахыг зорьдог бөгөөд ингэснээр бид амлалтаа биелүүлж чадна.

PDF хувилбар татах