Худалдан авалт

Ханган нийлүүлэгчээр бүртгүүлэх

Оюу толгойн ханган нийлүүлэгчдийн бүртгэл, үнэлгээ, удирдлагын системд (Supplier Qualification and Management System) өөрчлөлт орох тухай

Оюу толгойн ханган нийлүүлэгчдийн бүртгэл, үнэлгээ, удирдлагын системд (ХНБҮУС) шинээр бүртгүүлэхэд 2016 оны 8 дугаар сарын 8 наас эхлэн өөрчлөлт орж байгаа мэдээллийг хүлээн авна уу. Уг системд өөрчлөлт орсноор бүртгэлтэй ханган нийлүүлэгчид ХНБҮУС-ээр дамжуулан ирээдүйд зарлагдах тендерүүдийн мэдээллийг хүлээн авах ба ингэснээр Оюу толгойн Хангамжийн хэлтэстэй хамтран ажиллах илүү боломжууд гарах давуу талтай. Мөн ХНБҮУС-ийн шинэчлэгдсэн сүлжээнд нэгдсэнээр Ази, номхон далайн бүсийн Уул уурхайн ханган нийлүүлэлтийн сүлжээнд бүртгэлтэй худалдан авагч байгуулагуудын анхааралд өртөх болно.

Бүртгэл 3 үе шаттай байна; 1 - р үе шатанд үнэ төлбөргүйгээр бүртгүүлэх боломжтой; 2 - р үе шатанд тухайн ханган нийлүүлэгчийн үйл ажиллагаа явуулдаг нутаг дэвсгэр, Оюу толгойд нийлүүлж чадах бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, мөн Оюу толгойтой хийх худалдан авалтын хэмжээнээс хамаарч жил бүр бүртгэлийн хураамж бодогдоно; 3 - р үе шатанд Оюу толгойн сонгосон тодорхой цөөн тооны ханган нийлүүлэгчдэд аудитийн шалгалт хийж, ханган нийлүүлэлтийн чадвар, үр ашиг, найдвартай байдлыг нь үнэлэх болно.

Уг системийн өөрчлөлтийг Акиллес компанитай хамтран хэрэгжүүлж байгаа ба Акиллес нь дэлхий даяар 11 салбар, ханган нийлүүлэлтийн 35 чиглэлээр сүлжээ үүсгэн амжилттай ажиллаж байгаа олон улсын байгууллага юм.

Бүртгэлийн үе шатуудын дэлгэрэнгүй танилцуулга:

  • 1 - р үе шат: Ямар нэг үнэ төлбөргүй ба ханган нийлүүлэгчдийн анхан шатны мэдээлэл болон Оюу толгойд нийлүүлэх боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг авна. Мөн танай байгууллагыг 2-р үе шатны бүртгэлд хамруулж, нэмэлт мэдээлэл авах эсэхийг шийдвэрлэнэ.
  • 2 - р үе шат: Энэ үе шат нь компанийн нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, чанар ба материалын шаардлагын биелэлт, хууль, санхүү гэх мэт бизнесийн гол асуудлуудтай холбоотой мэдээлэл авч, илүү дэлгэрэнгүй бүртгэх үйл явц юм. Уг шат нь Оюу толгой компанитай гэрээтэй болон тендерийн урилга хүлээн авсан компанид хамаарах ба жил бүр бүртгэлийн хураамж бодогдоно. Жилийн хураамжийн хэмжээ нь тухайн ханган нийлүүлэгчийн үйл ажиллагаа явуулдаг нутаг дэвсгэр, Оюу толгойд нийлүүлж чадах бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, мөн Оюу толгойтой хийх худалдан авалтын хэмжээнээс хамаарна.
  • 3 - р үе шат: Ханган нийлүүлэгч нарын менежментийн системийн үр нөлөө, бат найдвартай байдлыг үнэлж дүгнэхээр ажлын талбарт хийх аудитын шалгалт юм. Олон улсын ханган нийлүүлэгчдэд Акиллес компани аудитын шалгалт хийх ба хийх шаардлагатай аудитын төрөл, байгууллагын хэмжээ, газар зүйн байршлаас шалтгаалан нэмэлт зардал гарч болно. Харин дотоодын ханган нийлүүлэгчдэд “Оюу толгой” компани үнэ төлбөргүй аудитын шалгалт хийнэ.

Нэг жилийн хураамж


Үе шат

Үндэсний ханган нийлүүлэгч

Гадаадын ханган нийлүүлэгч

1 - р үе шат – OT ХНБҮУС Бүртгүүлэх

ҮНЭГҮЙ

2-р үе шат – Ази, Номхон далайн ханган нийлүүлэлтийн сүлжээнд бүртгүүлэх

1-5 нэр төрлийн бүтээгдэхүүн (үндсэн бүртгэл)*
*тодорхой шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчдэд хамааралтай.

ҮНЭГҮЙ

600 ам.доллар

1-5 нэр төрлийн бүтээгдэхүүн

150 ам.доллар

600 ам.доллар

6-10 нэр төрлийн бүтээгдэхүүн

300 ам.доллар

750 ам.доллар

11-25 нэр төрлийн бүтээгдэхүүн

600 ам.доллар

1150 ам.доллар

25+ нэр төрлийн бүтээгдэхүүн

1350 ам.доллар

1500 ам.доллар

*Үндэсний ханган нийлүүлэгчид тусгай хөнгөлөлт эдлэх болно

Танд нэмж тодруулах зүйл байвал дараах хаягаар Акиллес компанитай холбогдоно уу: oyu.tolgoi@achilles.com. Эсвэл дараах хаягаар Оюу Толгойн Хангамжийн хэлтэстэй холбогдоно уу: SupplierRegistration@ot.mn


“Оюу толгой”-н Нийлүүлэгчийн мэдээллийн нэгдсэн сан

“Оюу толгой” компанийн “Нийлүүлэгчийн мэдээллийн нэгдсэн сан” нь ханган нийлүүлэгчээр бүртгүүлэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй билээ. Энэхүү мэдээллийн санг бид худалдан авах хэрэгцээ гарсан тухай бүрд болон ирээдүйд хэрэглэх бараа үйлчилгээний салбарын зах зээлийн судалгааг хийхэд ашигладаг билээ. Санд бүртгүүлэхийн тулд та өөрийн компанийн нийлүүлж чадах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, холбогдох хаяг зэрэг ерөнхий мэдээлэл бүхий 20 асуултад хариулахад л болох юм.

Бүртгүүлсэн компаниуд энэхүү мэдээллийн санд шаардлагатай үедээ хандаж мэдээллээ шинэчлэх боломжтой. Холбоо барих мэдээллийг мэдээллийн санд хандаж шинэчилж байх нь “Оюу толгой” компани болон ханган нийлүүлэгчдэд чухал юм.

Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлсэн ханган нийлүүлэгчид (2015 оны 4-р улирлаар)
Мэдээллийн санд бүртгэгдсэн ханган нийлүүлэгчдийг таван төрөл-д ангилдаг. Үүнд, Монголчууд дийлэнх хувийг нь эзэмшиж буй компаниудыг Үндэсний болон Өмнөговийн компани гэсэн ангилалд оруулдаг. "Гадаад ангилал 1" ангилал нь ажиллах хүчнийхээ 75-аас дээш хувийг Монгол иргэдээр бүрдүүлсэн, Монголд нэмүү өртөг бий болгож байгаа гадаад ханган нийлүүлэгчийг хэлнэ. Харин "Гадаад ангилал 2" гэсэн төрөлд Монголд бүртгэлтэй, Монголд татвар төлдөг гадаад ханган нийлүүлэгчид багтана. "Гадаад ангилал 3" гэсэн хэсэгт дээрхи шаардлагыг хангаагүй бусад гадаад ханган нийлүүлэгчид багтана.