Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Мэдэгдэл

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – Оюу Толгой ХХК-ийн гэрээт компанийн Монгол ажилчин урьд шөнө нас барлаа. Талийгаач нь Оюу Толгой төслийн талбай дээр 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс үйлдвэрлэлийн бус шалтгааны улмаас Улаанбаатар хотын эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байсан хоёр ажилчны нэг юм.

Оюу Толгой төслийн хамт олон талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлж байна. Хувь хүнтэй холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжгүй.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нөгөө ажилчны биеийн байдал тогтвортой буй бөгөөд, сайжирч байна.

Эдгээр ажилчид тухайн хэрэг гарсан өдөр ажил тарсны дараа спиртын хольц бүхий шингэн уусныг тогтоосон байна.

Одоогоор цагдаагийн байгууллага энэхүү хэргийг шалгаж буй бөгөөд компанийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч, хамтран ажиллаж байна. Хүч хэрэглэсэн буюу гэмт хэргийн шинж тэмдэг бүртгэгдээгүй болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.