Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой, Редпаф Монголия компаниуд хүүхдийн асрамжийн газрыг дэмжив

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Хүүхдийн асрамжийн газар хандивласан угаалгын болон хатаагч машинууд хүүхдийн хувцас угаах ажлыг ихээхэн хөнгөвчиллөө

Угаалга, хатаагч машинуудын цахилгаан тэжээлийг шалгаж байгаа нь

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – Оюу Толгой компани “Бадамлянхуа” хүүхдийн асрамжийн газар хэд хэдэн угаалгын болон хатаагч машин хандивлав. Эдгээрийг хандивлах санааг тус хүүхдийн асрамжийн төвд сайн дураараа тусалж дэмждэг байсан Оюу Толгой компанийн ажилтан анх гаргажээ.

2011 оны эхээр Оюу Толгой компанийн гүнийн уурхайн менежментийн баг 1-р босоо аманд байсан долоон угаалгын болон хатаагч машиныг төслийн талбайд хэрэглэхэд тохиромжтой, ус бага хэрэглэдэг машинуудаар солих шийдвэр гаргажээ. 2011 оны 11-р сард Улаанбаатар хотод өмнө нь нэгэн хүүхдийн асрамжийн газар сайн дурын ажилтнаар ажиллаж байсан Ч.Есүхэй “Бадамлянхуа” хүүхдийн асрамжийн төвтэй холбогдож, эдгээр хуучин угаалгын болон хатаагч машиныг хандивлахыг санаачилсан байна. Улмаар Оюу Толгой компанийн ерөнхий менежер Дамиан Рожерс эдгээр машинуудыг хандивлах зөвшөөрөл өгсөн бөгөөд 1-р босоо амыг хариуцсан Редпаф Монголия компанийн менежер Дагг Уилер болон тус компанийн хүний нөөц хариуцсан ахлах ажилтан Эйлин Оливер нар энэ үйл явцыг цааш нь үргэлжлүүлжээ.

Тус хүүхдийн асрамжийн төвтэй Есүхэй анх холбож өгсөн бөгөөд “Бадамлянхуа хүүхдийн асрамжийн төвийн менежер Батцэцэгтэй энэ тухай ярилцахад тэр сонсод их баярласан. Яагаад гэвэл тус төв үүсгэн байгуулагдсанаас хойш хүүхдүүдийн хувцсыг угаах ажил ихээхэн бэрхшээлтэй асуудлуудын нэг байсан гэж хэлсэн” хэмээн Есүхэй ярив.

Энэ эерэг туршлага дээр үндэслэн Дагг Уилер шинэ жилийн баяртай холбогдуулан хүүхдүүдийг баярлуулахын тулд өвлийн хувцас хандивлах талаар 1-р босоо амны ажилчидтай ярилцсан байна. Редпаф компанийн хандивласан хувцас, малгай, бээлий зэргийг ядуу зүдүү, эрэлт хэрэгцээ бүхий Монгол хүүхдүүдэд өгөх юм. 2012 оны 1-р сар гэхэд энэ хандивийн хөтөлбөр бүрэн хэрэгжих юм.

Тээвэрлэхэд бэлтгэж байгаа нь

Угаалга, хатаагч машинуудыг Улаанбаатар хот руу тээвэрлэж байгаа нь

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.