Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдэгдэл

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – Өчигдөр оройн 10 цагийн орчимд Оюу Толгойн ил уурхайн шингэн тэсрэх бодисын түр үйлдвэрт гал гарсан. Галд өртөж бэртэж, гэмтсэн хүн байхгүй бөгөөд бүх ажилтнуудыг бүртгэн баталгаажуулаад байна. Галыг бүрэн унтраасан бөгөөд байшингийн таазны хэсэг шатсанаас өөр хохирол учраагүй болно.

Оюу Толгой ХХК-ийн Онцгой байдлын баг (ОББ) болон Аюулгүй байдлын хэлтэс галын газар дээр ажиллаж буй бөгөөд нөхцөл байдлыг хяналтандаа аваад байна. Эдгээр багийн ажилтнууд одоо байшинд нэвтрэн ороод байна. Гал гарах үед үйлдвэрт ямар нэгэн хүн байгаагүй. Өөрийн болон болон гэрээт байгууллагуудын бүх ажилтнуудын аюулгүй байдлыг хангах нь Оюу Толгой дээрх бүх хүмүүсийн тэргүүлэх чухал асуудал юм.

Шингэн тэсрэх бодисын түр үйлдвэр нь уурхайн ажилчдын амьдрах хэсгээс 5 км илүү зайтай байрладаг бөгөөд уурхайн талбайгаас бүрэн тусгаарлагдсан байдаг. Тухайн бүсэд тэсрэх бодистой харьцан ажилладаг тул хүмүүс, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор тухайн үйлдвэрийн хэсгийг өндөр шороон далангаар тойруулан тусгаарласан байдаг.

ОББ-ийн зүгээс үйлдвэрийн эргэн тойрны 2,5 км зайд хамгаалалт гарган тусгаарлаад байна. Нөхцөл байдал бүрэн аюулгүй болох хүртэл тухайн бүсэд хүн нэвтрэхийг бүрэн хориглосон. Дэлбэрэлт үүсэх эрсдэл байхгүй хэмээн үзэж буй бөгөөд ОББ нөхцөл байдлыг анхааралтай судлан, үнэлж байна.

Гал үүссэн шалтгааныг тогтоохоор шалгалтыг эхлүүлээд байна.

Галын улмаас үйлдвэрлэлийг товлосон хугацаанд эхлүүлэхэд ямар нэгэн хүндрэл учрахгүй гэж үзэж байна.

Редакторуудад:

Оюу Толгой дахь ил уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тэсэлгээний гол бодис нь ANFO (Ammonium Nitrate Fuel Oil) буюу аммоны нитратын түлш бөгөөд энэхүү бодисыг шатахуун болон нунтаг бодисыг (аммоны нитрат) холих замаар гарган авдаг. Тухайн бодисуудыг холиогүй тохиолдолд харьцангуй аюул багатай ч бодисуудыг хольсон тохиолдолд дэлхий нийтээр уул уурхайн салбарт өргөн хэрэглэдэг хүчтэй тэсрэх бодис үүсдэг. ANFO бодис нь АНУ-ын уурхайнуудад ашиглаж буй нийт тэсрэх бодисын 80 гаруй хувийг эзэлдэг байна. Уурхайд ашиглах тэсэлгээний бодисыг бэлтгэх ажлыг өндөр мэргэжилтэй, тусгайлан сургагдсан ажилтнууд гүйцэтгэдэг бөгөөд уусмалын үйлдвэрийн орчин тойронд аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган ажилладаг байна.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.