Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой ХХК Топ-5 Татвар төлөгчөөр шалгарлаа

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей Монгол улсын Ерөнхий сайдаас батламж гардан авав

Монгол Улс, Улаанбаатар – Монгол Улсын Ерөнхий Сайд Оюу Толгой ХХК-д 2011 онд татвар төлөгчдийг манлайлан 5 дахь том татвар төлөгч болсон явдалд баяр хүргэн Төрийн ордонд болсон ёслолын үеэр тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРейд батламж гардуулан өгсөн байна.

МакРей батламж хүлээн аваад “Монголын эдийн засагт оруулж буй Оюу Толгой компанийн хувь нэмрийг үнэлсэнд талархаж байна. 2011 онд бид шууд татварын хэлбэрээр 250 гаруй тэрбум төгрөг төлсөн. Хэрвээ бидний худалдан авсан бараа үйлчилгээний татварын дүнг нэмбэл энэ тоо нилээдгүй нэмэгдэх нь дамжиггүй. Мөн бид үйлдвэрлэлээ эхлээгүй хэдий ч ийм хэмжээний татвар төлж буй гэдгийг онцлохыг хүсч байна.” гэлээ.

Оюу Толгой уурхайн үйлдвэрлэл 2012 онд эхлэх бөгөөд 2012 оны сүүлч, 2013 оны эхээр анхны бүтээгдэхүүнээ борлуулж эхлэхээр тооцоолж байна. Үйлдвэрлэл эхлүүлэх хүртэл хугацаанд нийтдээ 7.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм.

Оюу Толгой ХХК-ийн хувь нийлүүлэгч болон менежментийг хэрэгжүүлж буй Рио Тинто, Айвенхоу Майнз компаниуд өдөрт 10.4 тэрбум төгрөгийг бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зарцуулж байна.

Оюу Толгой компани 1,000 гаруй ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж өнөөдрийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын компаниудаас худалдан аваад байна.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк хаяг Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.