Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой одоогийн нөхцөл байдлыг үнэлж, улам сайжруулах боломжийг хайдаг

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Оюу Толгой төсөл түүний үндсэн дэд бүтэц хэрэгжиж буй талбайг оролцуулан Ханбогд сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд биологийн олон янз байдлын судалгааг олон улсын стандартын дагуу шинэчлэн хийнэ

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) Олон улсын хариуцлагатай уул уурхайн туршлагыг Монгол улсад нэвтрүүлж буй Оюу Толгой болон Рио Тинто группын биологийн олон янз байдлын талаар баримтлах үндсэн бодлого зарчмын талаар товч өгүүлье. Оюу Толгой болон Рио Тинто групп үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийнхаа хэмжээнд биологийн олон янз байдалд үзүүлэх нийт нөлөөллийг эерэг байлгахын тулд шаардлагатай бүхий л судалгааг хийж эхэллээ.

Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн Биологийн олон янз байдлын асуудал хариуцсан менежер Ж.Оюусувд “Оюу Толгой төслийн менежментийг олон улсын уул уурхайн тэргүүлэгч компани болох Рио Тинто хариуцах болсонтой холбогдуулан Рио Тинто компанийн мөрдөж ажилладаг зарим шилдэг стандартуудыг манай компани дагаж мөрдөх шаардлагатай болсон. Ингэснээр олон улсын банк санхүүгийн зээлдэгч корпораци, томоохон банкуудын шаардлага, стандартын дагуу уул уурхайг байгаль орчин, биологийн олон янз байдалд нөлөө багатай төлөвлөх, нөлөөллийг бууруулахын тулд, биологийн олон янз байдлын нөхөн хамгааллын хөтөлбөр боловсруулан түүнийг хэрэгжүүлж, хянах тухай шаардлагыг хангаж ажиллах боломжийг бүрдүүлж байна” гэлээ.

Өмнийн говийн бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж буй томоохон аж ахуйн нэгжийн хувьд Оюу Толгой нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө бусад компаниудтай хамтран ажиллаж, байгаль хамгааллын үлгэр дуурайлыг тэдэнд бодитойгоор харуулахын тулд тэргүүний, шилдэг хувилбарыг судлан ажиллаж байна. Байгаль орчны хэлтэс 2003 оноос хойш хийсэн нийт үнэлгээний тайлан болон бусад судалгааны ажлуудыг хянаж үзээд

  1. Оюу Толгой төсөл түүний үндсэн дэд бүтэц хэрэгжиж буй талбайг оролцуулан томоохон нутаг дэвсгэрийн хэмжээнд биологийн олон янз байдлын судалгааг олон улсын стандартын дагуу шинэчлэн хийх
  2. Биологийн олон янз байдлыг хамгаалах менежментийн төлөвлөгөө, урт хугацааны хяналт шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах зэрэг ажлуудыг амжилттай хийж эхлээд байна.

Тухайлбал, тус бүс нутаг дахь том, жижиг хөхтөн амьтан, мөлхөгч, шавьж, жигүүртэн шувууд, нэн ховор болон ховор ургамал, ургамалжилт, бэлчээрийн байдал зэргийг нарийвчлан судалсан бөгөөд судалгааны ажлыг цаашид ч үргэлжлүүлэх юм.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.