Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой компани барилгын гүйцэтгэгч компаниудын чадавхийг сайжруулах эхний сургалтаа амжилттай зохион байгууллаа

 

Энэхүү сургалтаар барилгын ажлын төлөвлөлт болон гүйцэтгэлийн шилдэг туршлагыг дотоодын 5 компани өвлөж авлаа

Монгол Улс, Улаанбаатар (ot.mn) Оюу Толгой ХХК-ийн Тусгай төслийн хэлтсээс 2012 оны барилгын ажлын бэлэн байдлын талаархи уулзалт зохион байгуулах үеэр дотоодын гүйцэтгэгч компаниудын барилгын ажлын дэлгэрэнгүй хуваарийг боловсруулж, үүний ач холбогдлын талаархи ойлголтыг сайжруулж, компьютерт суурилсан ажлын хуваарийн нэгдсэн систем ашиглах шаардлага нэгэнтээ бий болсон талаар тодорхойлсон юм. Энэхүү шаардлагыг хангах үүднээс Тусгай төслийн хэлтсийн барилгын угсралт хариуцсан менежер Клейтон Шо, Төслийн хяналтын ахлах мэргэжилтэн Ромео Телерон нар гүйцэтгэгч компаниудад барилгын төслийг оновчтой төлөвлөх ур чадвар, үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Microsoft Project програм хангамжийн талаар үндсэн мэдлэг олгох сургалтын хөтөлбөрийг боловсруулжээ.

Хөтөлбөрийн зорилго нь ажлын хуваарилалт, төлөвлөлтийг Microsoft Excel програм дээр гүйцэтгэж байгаа одоогийн арга барилыг өөрчлөн сайжруулж, илүү үр дүнтэй Microsoft Project програм дээр хийлгэхэд оршиж байна. Сургалтын хөтөлбөрт барилгын ажлыг төлөвлөх, мөн барилгын гүйцэтгэлийн графикийг гаргах аргачлалыг хэрхэн хийх талаар тусгасан бөгөөд хамгийн эхний сургалтыг энэ сарын 17-нд Оюу Толгой төсөлтөй хамтран ажиллаж буй барилгын 5 гүйцэтгэгч компанийн дунд амжилттай явууллаа. Энэхүү сургалт нь Монгол улсын барилгын салбарт нэр хүндтэй, өрсөлдөхүйц чадвартай компаниудыг бий болгоход хувь нэмрээ оруулах юм. Тусгай төслийн хэлтэс нь энэхүү сургалтаар Монголын барилгын компаниудад олон улсын туршлага, оновчтой ажлын төлөвлөлтийг нэвтрүүлж байгаадаа сэтгэл хангалуун байгаа төдийгүй сургалтын үр дүнгийн талаар нийт амжилттай оролцогчдоосоо гүн талархал хүлээн авсандаа баяртай байна.

Сургалтын үеэр бид гүйцэтгэгч компаниудаас тус сургалтын ач холбогдлын талаар тодруулахад “Аливаа бизнес амжилттай хэрэгжиж, үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулахад сайн төлөвлөлт хамгийн чухал байдаг. Ажлын төлөвлөлтийг орчин үеийн, зориулалтын програм хангамж дээр сурч авсан бөгөөд бүх мэдлэг, чадвараа би барилгын инженерүүддээ зааж өгнө” хэмээн “Баянмарз” ХХК-ийн Барилгын ерөнхий менежер С.Ариунаа ярьсан юм. Мөн тэрээр “Энэхүү сургалтад сууснаар ажлаа урьдчилан төлөвлөх, захиалагч талдаа ажлын хугацаа, бүтээмжийг бодитоор тайлагнах боломжтой болсон. Оюу Толгой ХХК барилгын гүйцэтгэгч компаниудтайгаа бизнес хөгжлийн чухал мэдлэг, туршлагаасаа хувалцаж буй нь төслүүдийн гүйцэтгэлийн хугацаа болоод ажлын бүтээмжид илүү сайнаар нөлөөлнө гэж бодож байна” гэлээ.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.