Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Орон нутгийн шилдэг ханган нийлүүлэгчээр модон эдлэл, ажилчдын хувцас, цагаан идээний үйлдвэрлэгчид тодорлоо

 

Даланзадгад, Ханбогд, Мандал-Овоо сумын шилдэг ханган нийлүүлэгчид 510 сая төгрөгийн бараа, үйлчилгээг Оюу Толгой төсөлд нийлүүлжээ

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) Оюу Толгой ХХК-ийн 2011 оны шилдэг ханган нийлүүлэгчийн шагнал гардуулах “Эрдэнийн Говь” ёслолын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Монгол Улсын хариуцлагатай уул уурхайн хөгжлийг дэмжих, үндэсний хэмжээний чадварлаг ажиллах хүчнийг бэлтгэх зэргээр дэд бүтэц, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаар нь шилдэг 20 ханган нийлүүлэгч компанийг шалгаруулсан бөгөөд Орон нутгийн шилдэг ханган нийлүүлэгчдийг Оюу Толгой онцолж байна.

Орон нутгийн шилдэг ханган нийлүүлэгчдийг Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд болон бусад сум гэсэн гурван төрлөөр шалгаруулсан бөгөөд Оюу Толгой компанид модон эдлэл, тавилга нийлүүлэгч Дэмчиг Ур Хийц ХХК Ханбогд сумын шилдэг ханган нийлүүлэгчээр тодорлоо. Тус компани нь 2009 оноос хойш Оюу Толгой компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрөгч онд хоёр шинэ ажлын байр бий болгосон, бизнесээ өргөтгөж 120 сая төгрөгийн тавилга, дээжийн хайрцаг болон бусад модон эдлэлүүдийг эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны чанарын шаардлагын дагуу үйлдвэрлэсэн амжилтаараа шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарлаа.

Даланзадгад сумын шилдэг ханган нийлүүлэгчээр Оюу Толгой компанийн ажилчдын хувцасны захиалга, нийлүүлэлт хариуцсан хувиараа хөдөлмөр эрхлэгч Бархасын Отгонцэцэг тодорлоо. Тэрээр 2010 оноос эхлэн Оюу Толгой компанитай бизнесээ холбосон бөгөөд өнгөрөгч онд 13 ажлын байр шинээр бий болгож, 300 орчим сая төгрөгийн бараа үйлчилгээг Оюу Толгой компанид нийлүүлээд байна.

Өмнөговь аймгийн бусад сумын Шилдэг ханган нийлүүлэгч номинацид тус аймгийн Мандал-Овоо сумын Ингэн Тагш ХХК шалгарсан юм. Эднийхэн говийн брэнд болсон ингэний сүүг үйлдвэрийн аргаар боловсруулан хоормог, тараг, бяслаг зэрэг олон төрлийн цагаан идээг лабораторийн хяналтын дор үйлдвэрлэн Оюу Толгой уурхайн ажилчдыг хангаж байна. Хоёр жилийн өмнөөс эхлэн Оюу Толгой компанитай хамтран ажилласан Ингэн Тагш компанийнхан 2011 онд шинээр 4 ажлын байр бий болгож 90 гаруй сая төгрөгийн экологийн хүнсний бүтээгдэхүүнийг Оюу Толгой компанид нийлүүлсэн байна.

Оюу Толгой компанийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Т.Баярсайхан “Оюу Толгой төсөлд орон нутгийн 200 орчим ханган нийлүүлэгч компани хамтран ажиллаж байгаагаас эдгээр 3 ханган нийлүүлэгчид компанийнхаа бизнесийг хөгжүүлэхийн сацуу орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан амжилтаараа шалгарлаа. Шилдгээр шалгарсан 3 компани л гэхэд нийт хагас тэрбум орчим төгрөгийн бараа үйлчилгээг Оюу Толгой төсөлд нийлүүлэхийн зэрэгцээ хамгийн гол нь үйлдвэрлэл, ханган нийлүүлэх ажлыг эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгал орчны чанарын шаардлагын дагуу явуулсан нь Оюу Толгой компанийн шилдэг ханган нийлүүлэгч болоход нь дэм боллоо” гэсэн юм.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.