Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч шилдгүүд тодорлоо

 

Оюу Толгой ХХК Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны стандартыг Монголын уул уурхайн салбарт нэвтрүүлнэ


Зүүн гар талаас Эрдэнэс-Оюу Толгой компанийн Гүйцэтгэх захирал Д.Батбаатар,
Хасу Мегаватт ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш,
Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Ганболд

Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК 2011 оны Шилдэг ханган нийлүүлэгчийн “Эрдэнийн Говь” ёслолын ажиллагааг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт зохион байгуулсан. Монгол Улсын хариуцлагатай уул уурхайн хөгжлийг дэмжих, үндэсний хэмжээний чадварлаг ажиллах хүчнийг бэлтгэх зэргээр дэд бүтэц, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаар нь шилдэг 20 ханган нийлүүлэгч компанийг шалгаруулсан бөгөөд Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч шилдгүүдийг Оюу Толгой онцолж байна.

2010 оноос эхлэн Оюу Толгой төслийн ус болон байгаль орчны нөхөн сэргээлтийн зөвлөх үйлчилгээ, гедрогеологи, газрын гүний ус, гадаргуу дээрх усны мэдээллийн загвар гаргах зэрэг үйл ажиллагааг хариуцаж ирсэн Акуатерра Ийст Эйжиа ХХК компани нь ханган нийлүүлэх ажлыг Оюу Толгой ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг өндөр үзүүлэлттэй хэрэгжүүлсэн амжилтаараа Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг сайжруулагч Шилдэг ханган нийлүүлэгчээр тодорлоо.

Харин Оюу Толгой төслийн цахилгаан байгууламжийн засвар, угсралт, бүх төрлийн зуухны шинэчлэл, засвар, дизель цахилгаан станцын засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэж, тогтвортой, найдвартай ажиллагааг сүүлийн 7 жилийн хугацаанд хангаж ирсэн Хасу Мегаватт ХХК нь 2011 оны Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч Шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан. Нийт 510 хүнийг ажлын байраар хангагч үндэсний уг компани өнгөрөгч онд 819 сая төгрөгийн бараа, үйлчилгээг үзүүлээд байна.

Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа хариуцсан менежер Пол Гербер, “Манай компани ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажилладаг. Шилдгээр шалгарсан эдгээр компаниуд уул уурхайн төслийн бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэхийн хажуугаар ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг голлон анхаарч, ханган нийлүүлэлтийн ажлаа товлосон хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн нь ийм амжилтад хүрэхэд нөлөөлж чадлаа” гэсэн юм.

Оюу Толгой ХХК Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны олон улсын тэргүүн туршлага, олон улсын ISO14001 and OHSAS18001 стандартуудыг энэ оны эхний хагас гэхэд бүрэн нэвтрүүлж, мөрдөж ажиллахаар төлөвлөж байна.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.