Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой Монголын залуусыг олон улсын түвшинд хүрэхүйц мэдлэг, мэргэжилтэй болоход тусална

 

Уул уурхай, байгаль орчин, шинжлэх ухаан техник, байгалийн ухааны чиглэлээр суралцагч оюутнууд Оюу Толгой ХХК-д дадлагажигчаар ажиллаж байна

Хөрөнгө оруулалтын гэрээ, Оюу Толгой ХХК болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг, Оюу Толгойн сургалтын хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Оюу Толгой ХХК нь Монголын боловсролыг дэмжих, ялангуяа уул уурхайн инженер, ашиглалт, байгаль орчин, шинжлэх ухаан техник, байгалийн ухааны чиглэлээр суралцагсдыг онцгойлон анхаарч дэмжих үүднээс оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг санаачилсан юм. Оюу Толгой ХХК оюутны тэтгэлэгт хөтөлбөрийнхөө хүрээнд 120 оюутныг Монголын их, дээд сургуулиудад, 30 оюутныг гадаадын их, дээд сургуулиудад сургаж байна.

Энэ бүхний зэрэгцээ Оюу Толгой ХХК нь Монголын боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулах, мэргэжилтэй, чадварлаг боловсон хүчнийг онол, практик хосолсон хэлбэрээр сургаж, ажлын байртай болоход нь туслах зорилгоор дээрх мэргэжлүүдээр суралцаж буй оюутнуудыг дадлагажигчаар ажилд авч байгаа билээ.

Одоогийн байдлаар Оюу Толгой ХХК-д ажиллаж буй дадлагажигч оюутнуудаас Отгонтэнгэр их сургуулийн III дамжааны оюутан Энхтайваны Энхболд МЗХ-ноос зохион байгуулдаг оны шилдэг оюутан шалгаруулдаг “Алма Матер 2011” наадмын шилдэг оюутнаар шалгараад байна. Монгол Улсын хэмжээнд их дээд сургуулийн 70 орчим шилдэг оюутнаас эдийн засаг, нийгэм, анагаах ухаан, хэл шинжлэл, техник технологийн бүтээл туурвиж, гурван улирал дараалан 95-аас доошгүй үнэлгээтэйгээр суралцсан, олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон гэх зэрэг шалгуураар шилдэг оюутнуудыг шалгаруулдаг уламжлалтай.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Монгол Улсын ирээдүйн хөгжлийн тулгуур оюутан залуусаас сурлагын үзүүлэлт, амжилт, нийгмийн тустай үйл ажиллагаанд оролцож буй байдал, идэвх санаачилга, ирээдүйд Монгол Улсын уул уурхайн салбарт урт удаан хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэл зэргийг нь харгалзан үзэж тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах болон дадлагажигч оюутнаар ажилд авч, тэдний урам зоригийг нэмэгдүүлж, ирээдүйд итгэх итгэл, хүсэл сонирхлыг дээдлэх нь Оюу Толгой компанийн зорилго юм” гэж хэлсэн юм.

Дэлхийн шилдэг уул уурхайг бүтээн байгуулж буй үндэсний компани Оюу Толгой нь оюутнуудад тэтгэлэг олгох, сургалтад хамруулах, цалинтай дадлага хийх боломжийг оюутан сурагчдад олгож, тэдний амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн анхаардаг юм. Дээрх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнүүд хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр болох төдийгүй нийгмийн хөгжилд ч чухал хөрөнгө оруулалт болох юм.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.