Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Эрүүл, мэнд аюулгүй ажиллагааны олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлнэ

 

Оюу Толгойд болж буй уулзалт, хурал эхлэхийн өмнө ажилчид хоорондоо аюулгүй ажиллагааны мэдээлэл солилцдог заншилтай

Оюу Толгой ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл эрхэлж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх явдал юм.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Монголын хамгийн том алт, зэсийн ордыг ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтаа явуулж буй Оюу Толгой ХХК барилгын ажлынхаа 70 хувийг гүйцэтгээд байна. Оюу Толгой төсөл дээр 1000 гаруй үндэсний аж ахуйн нэгж, ханган нийлүүлэгч, тэр дундаа 200 гаруй орон нутгийн ханган нийлүүлэгчид эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна.

Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хэлтсээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, ажиллагсдынхаа эрүүл мэндийг анхаарч ажилладаг. Тухайлбал, шинээр ажилд орж буй бүх ажилчдад эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулахаас гадна компанийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны бодлогын хэрэгжилтийг хангах үүднээс компанийн ажилчдаас сайн дурын багийг бүрдүүлэн ажилчдын хамтын оролцооны аргаар энэ төрлийн мэдлэг, ур чадваруудыг нийт ажилчдын дунд олгож байна.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Өглөө бүр Оюу Толгой ХХК-ийн ажилчдын хурал, уулзалтууд аюулгүй ажиллагааны тухай мэдээлэл солилцох заншлаар эхэлдэг. Оюу Толгой төслийн ажилтан бүрийн эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа нь компанийн анхаарлаа хандуулдаг номер нэг ажил юм. Тиймээс бид өнгөрсөн жил Аюулгүй ажиллагааны Алтан дүрмийг боловсруулж мөрдөж эхлээд байна” гэсэн юм.

Харин Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа хариуцсан Ерөнхий менежер Пол Гербер “Манай компанийн ажилтнууд эрүүл, мэнд аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажлын байранд мөрдөж ажиллахаас гадна энэ төрлийн мэдээлэл, мэдлэг, ур чадвараа гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо хуваалцаж тэдний эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангаж ажилласанаар Монгол улсын хариуцлагатай уул уурхайн компанийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна” гэж онцолсон юм.

Дэлхийн тэргүүн туршлага, шилдэг технологийг Монголын уул уурхайн салбарт хэвшүүлэн ажиллаж буй Оюу Толгой ХХК нь 2012 онд эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны олон улсын ISO 14001:2004 болон бусад стандартуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.