Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой Монголд анх удаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагаандаа төгсөгчдийг дадлагажуулан ажиллуулж байна

-Эдгээр төгсөгчид нь Оюу Толгой ХХК-ийн дотооддоо бэлтгэсэн анхны мэргэжилтнүүд болно-

Манай улсад уул уурхайн хамгийн том төслийг хэрэгжүүлж буй Оюу Толгой ХХК нь "Хүн бүр гэртээ өдөр бүр эрүүл, аюулгүй харьж байх ажлын байрыг хамтдаа бий болгоё" гэсэн аюулгүй ажиллагааны уриаг мөрдөж ажилладаг.

Дэлхийн уул уурхайн бүх компани ажилтан ажиллагсдынхаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанд гол анхаарлаа хандуулдаг билээ. Тухайлбал, уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлдэг Рио Тинто компанийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны стандартуудыг Монголын уул уурхайн салбарт нэвтрүүлж буй Оюу Толгой ХХК-ийн хувьд эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны мэргэжилтнээ сонгох, бэлтгэх ажил нь хамгийн чухалд тооцогддог.

Монгол улсын инженер бэлтгэдэг их, дээд сургуулиуд нь аюулгүй ажиллагааны дагнасан мэргэжилтэн бэлтгэж гаргадаггүй. Иймээс Оюу Толгой ХХК ШУТИС-ийг шинээр төгсөгчдөөс инженерээр бэлтгэгдсэн 4 шинэ төгсөгчийг аюулгүй ажиллагааны ажилтнаар дадлагажуулан сургаж, ажиллуулж байна. Үүнээс гадна эрүүл мэндийн чиглэлээр шинээр төгссөн 1 мэргэжилтэнг дадлагажуулан сургаж ажиллуулж эхлээд байгаа юм.

Ажилчдаа төрөл бүрийн сургалтад хамруулж, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлж, Монгол улсын ажиллах хүчнийг бэхжүүлэх нь Оюу Толгой төслийн төлөвлөгөөний чухал хэсэг юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн эдгээр төгсөгчид нь ажилчид, гэрээлэгчдэд аюулгүй ажиллах мэдлэг, ур чадвар олгох, осол гэмтэлгүй байх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны соёлыг бий болгох зэрэг ажлуудыг хариуцан ажиллаж байна.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Манай компани дэлхийн уул уурхайн аюулгүй ажиллагааны шилдэг стандартыг мөрдөн ажиллаж байна. Монгол улсад уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хамгийн эрэлт хэрэгцээтэй эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн бэлтгэх зайлшгүй хэрэгцээ шаардлага инженер бэлтгэдэг их, дээд сургуулиудад гарч байгаа юм. Оюу Толгой компани энэ чиглэлийн ур чадвартай, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажлыг эхэлж, суурь нөхцлийг Монгол улсад ийнхүү анх удаа бүрдүүлж байна” гэлээ.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.