Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой төслийн гадаад ханган нийлүүлэгчид Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна

- Эдгээр стратегийн түншлэл бүхий ханган нийлүүлэгчдийн нэг бол Транс Вэст компани бөгөөд 2011 онд нийт 160 гаруй шинэ ажлын байр бий болгожээ -

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК дотоодын ханган нийлүүлэгчдэд давуу эрх олгон ажилладаг бөгөөд зайлшгүй тохиолдолд гадаадын ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байна. Эдгээр гадаадын ханган нийлүүлэгчид бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Монголын аж ахуйн нэгжүүдтэй үр ашигтай хамтран ажиллах, үндэсний болон орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, төслийн үр өгөөжийг оновчтой болгох, нэмэгдүүлэх зэрэг үүргийг гэрээгээр хүлээдэг.

Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байгаа газрын нэг бол 2011 оны Оюу Толгой компанийн шилдэг ханган нийлүүлэгч Транс Вэст компани юм. Оюу Толгой төсөлд тоног төхөөрөмж нийлүүлэхийн зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр ур чадвар бүхий мэргэжилтэй ажилчид бэлтгэх техникийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд ШУТИС-ийн сургалтын хоёр танхимыг иж бүрнээр нь тохижуулж, тоноглосноос гадна тус сургуулийн Механик Инженерийн сургуультай техник, хүнд машин механизмийн техникийн ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөрийг санаачлан боловсруулж, өөрийн компани дээр сургалт явуулан нийт 30 хүнийг механикч борлуулагч мэргэжилтэй болгожээ. Цаашид дахин 40 орчим хүнийг сургахаар төлөвлөөд байна.

Транс Вэст компан нь техникийн сургалтын уг хөтөлбөрийг хэрэгжүүлж холбогдох сургалтын материаллаг баазыг бүрдүүлснээрээ Монгол улсын Засгийн газраас анхны гадаадын хөрөнгө оруулалттай компанийн Техник мэргэжлийн сургалтын төв болж магадлан итгэмжлэгдлээ. Оюу Толгойн төслийн талбай дахь Транс Вэстийн ажилтнууд Австрали Улс дахь Албертийн Барилгын аюулгүй ажиллагааны холбооны дэргэдэх Аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөрт бүрэн хамрагдсан байдаг.
Ажилтнууд болон харилцагч байгууллагын ажилтнуудыг сургахад ихээхэн анхаарал хандуулж, орчин үеийн шийдэл бүхий техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв барих ажлыг эхлүүлээд байна.

Транс Вэст компанийн хувьд залуучуудыг хүнд машин механизмын техникч мэргэжлээр сургахаас гадна ажлын байраар хангаж байна. Үүний зэрэгцээ өөрийн сургалтын байртай болж гадаадын болон дотоодын мэргэжилтэн багшаар хичээл заалгадаг. Ингэхдээ онол дадлага хослуулж ажилчдаа мэдлэг туршлагаа байнга хөгжүүлэх боломж олгодог.

Тус компани нийгмийн сайн сайхны төлөө олон хөтөлбөрт сайн дураар оролцдог бөгөөд цэцэрлэгийн тоглоомын талбайн тохижилт, өнчин хүүхдийн асрамжийн газрын барилгын засвар, хүүхдийн сонинд хандив өгөх зэрэг санаачлагуудыг гарган хэрэгжүүлсэн, мөн дотоодын 20 гаруй компанитай хамтран ажилладаг зэрэг Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах олон чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал 2011 онд 160 орчим шинэ ажлын байр бий болгож олон өрхийг орлогын байнгын эх үүсвэртэй болгожээ.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.