Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой төсөл үндэсний 1000 гаруй ханган нийлүүлэгчээс 1.7 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авчээ

- Үүнээс гадна орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих 1,5 тэрбум төгрөгийн зээлийн сангаар дамжуулан хөдөөгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна -

Монгол улс, Улаанбаатар хот - Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хороо болон Эрдэс Баялаг, Уул Уурхайн Бирж ТББ хамтран Уул Уурхай ба Ханган нийлүүлэгчид  сэдэвт чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ энэ сарын 15-16-ны өдрүүдэд Чингис зочид буудалд зохион байгууллаа.

Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яам, Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хороо, уул уурхайн үндэсний томоохон компаниуд болон гадаад, дотоодын ханган нийлүүлэгчдийн төлөөлөл тогтвортой ханган нийлүүлэлтийн хөгжлийн талаар хоёр өдөр чуулсан юм.

Оюу Толгой ХХК-ийн Үндэсний Худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмаа “Үндэсний 1000 гаруй ханган нийлүүлэгч компани, хувь хүмүүс Оюу Толгой төсөлд бараа үйлчилгээ нийлүүлж байна. Оюу Толгой компани  2011 онд нийт 1,7 их наяд төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг Үндэсний ханган нийлүүлэгчдээс худалдаж аваад байна” гэлээ.

Тэрбээр “Оюу Толгой компанийн худалдан авах ажиллагааны бодлого, зарчим нь гадаад дотоодын бүх ханган нийлүүлэгчдэд ил тод, нээлттэй байдаг бөгөөд бид дотоодын болон орон нутгийн ханган нийлүүлэгчдийг дэмжих, давуу эрх олгох тусгайлсан бодлого хэрэгжүүлж байна” гэсэн юм.

Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хорооны дарга Ч.Хашчулуун хэлэхдээ “Өмнөговь аймагт өнгөрсөн хугацаанд 200 гаруй аж ахуйн нэгж Оюу Толгой компанийн ханган нийлүүлэгч болжээ. Тэд нийт 3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлчилгээг Оюу Толгой компанид үзүүлсэнээс харахад орон нутгийн жижиг дунд бизнесийг дэмжих хүрээнд үр бүтээлтэй ажиллаж байгаа нь тодорхой юм. Ханган нийлүүлэлттэй холбоотой тендерийн бүх мэдээллийг цахим хуудас дээрээ байрлуулж, орон нутгийн ханган нийлүүлэлтийг хөгжүүлэх баг Өмнөгөвь аймгийн Даланзадгад, Ханбогд суманд ажиллуулж байгаа Оюу Толгой компаниас Монголын уул уурхайн бусад компаниуд жишээ авах хэрэгтэй” гэсэн юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.